
2025.04.15
Орон нутгийн хөгжил
Р.СЭДДОРЖ: ХҮҮХДҮҮДИЙН ЭРЧ ХҮЧ, ЭНЕРГИ ДҮҮРЭН БАЙЛАА
“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” гэсэн уриатай, орон даяар явагдсан тус аяны хаалт Өмнөговь аймагт болж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Сэддорж ач холбогдол өгч оролцлоо.
Тэрбээр, Өмнөговь аймгийнхаа ХЖТ-т хүүхдүүдийн цангинасан дуу, халуун алга ташилт дүүрэн сайхан үйл ажиллагаанд оролцож эрч хүч, энерги авлаа. Сурагч хүүхдүүд маань хэрсүү, ухаалаг, тэд санхүү мөнгөний талаар томчуудаас дутахааргүй мэдлэг олж авч, хуримтлал ирээдүйд нь хэрэгтэйг, боловсрол, эрдэм мэдлэг чухал гэдгийг мэддэг, тэдний мэдлэгт улам нэмэр болох "ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2025” аяны хаалт Өмнөговь аймагт болж өндөрлөв гэв.