А.Ариунзаяа: Сонсголоос өмнө ЭМДС-ийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл сонсох нь зүйтэй
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр /2025.04.15/ хуралдаж хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтээр сонсголын товыг 04.22-ны Мягмар гараг болгон нэг долоо хоног хойшлуулахаар болсон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн сонсголоос өмнө Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл сонсох нь зүйтэй гэсэн саналыг хүлээн авч гишүүд өнөөдөр мэдээлэлтэй танилцахаар боллоо.