МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүрээ амаржих газрын ажилтнууд  “Ховдоос Харвард руу” лекц сонслоо
2025.04.15
Боловсрол

Хүрээ амаржих газрын ажилтнууд “Ховдоос Харвард руу” лекц сонслоо

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Сүхбаатар дүүргийн Хүрээ амаржих газрын эх баригч эмч, эмнэлгийн ажилтнуудад Өглөөний сургалтын цагаар нь очиж “Ховдоос Харвард руу” лекцээ тавьж, зорьж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар ярилцлаа.

О.Батнайрамдал "Тус эмнэлгийн удирдлагууд ажилтнуудынхаа хөгжил сургалт, хүний нөөцийн бодлогод анхаарч ажиллаж байгааг магтууштай.

Эх нялхасыг энэрч, эх барьж энэ амьдралтай золгуулдаг алтан гартай эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхэндээ мянга мянган иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ