2025.04.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2025.04.15/-ны өдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
Энэ хуулийн хувьд хэд хэдэн хувилбар байж болно. Дэлхийн олон оронд Шинжлэх Ухааны тухай хууль гэж бие даасан хууль бий. Бид Инновацийн тухай хууль дээр зөвхөн технологийн инновацийн тухай яриад байгаа. Бусад инновацийн тухай энд байхгүй. Тэгэхээр Технологийн Инновацийн тухай хууль гэсэн 2 дахь хууль байж болно. Өөр нэгэн хувилбар бол ШУ, технологи, инновацийн тухай хууль гээд нэг хууль байхад болохгүй зүйл үгүй. Учир нь ШУ, технологийн 2024 оны шинэчилэсэн найруулга дээр ШУ, технологийн үйл ажиллагаа гэдэг нэр томьёоны дор инновацийг оруулчихаад байгаа юм. Яагаад гэвэл мэдлэг, технологи инноваци гэдэг цикл байгаа тул. ШУ, технологийн хуультай зэрэгцүүлээд ШУ, технологи, инновацийн тухай хууль гэж байж болмоор. Тиймээс манай Инновацийн байнгын хороо, БСШУС-ын байнгын хороо нийлж хуралдаад үүнийг судлах ажлын хэсэг гарган ямар хувилбар нь зөв болохыг тохирох хэрэгтэй. Гол нь сонирхол нь хөндөгдөх талуудтай маш сайн ярилцах хэрэгтэй. Ийм саналтай байна. Ж.Золжаргал дарга санаачилга гаргаад манай Ч.Ундрам даргатай ярьвал болж л байна.