51262519
tuvaants@parliament.mn
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.05.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Ц.Туваан: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь нүүрсний экспортын хэмжээ, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно
Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол өнөөдөр болж байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ өдөр Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна Энержи Ганцмод төмөр замын хөрөнгө оруулалт” ХХК хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих тухай хэлэлцээр, Нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд гарын үсэг зурлаа.
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавхи, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Мөн тээврийн зардал 2–2.5 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өсөх тооцоо гарчээ. Үүнээс гадна төслийн хүрээнд 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит хөшүүрэг болох юм.
ШИНЭ
МЭДЭЭ
Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн гэдэг гүтгэлэгээ албан бичгээр тайлбарлахыг АН шаарджээ!
2025.05.23
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
2025.05.17
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2025.05.15
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам гэрээнд гарын үсэг зурлаа
2025.05.14
Ц.Туваан: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь нүүрсний экспортын хэмжээ, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно
2025.05.14
Ц.Туваан: Ханги-Мандал боомтоор автозам болон төмөр замаар нүүрсний экспортыг хийхэд дотоодын талаас тээврийн саадгүй болсон
2025.05.14
18 ЖИЛИЙН ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛСЭН ХЭЛЭЛЦЭЭРТ ЦЭГ ТАВЬЛАА
2025.05.14
Доншен газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа
2025.05.14
Алтанширээ сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2025.05.13
“Даланжаргалан нарны цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай танилцлаа
2025.05.12
Бүтээн байгуулалтын богино хугацаанд үр ашигтай ажиллах үүргийг Ерөнхий сайд өглөө
2025.05.11
Ц.Туваан: Хармагтайн орд 150 тонн алтны нөөцтэй стратегийн ордод ороогүй
2025.05.07
Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд чиглэсэн бодлого, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2025.05.07
“Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулган боллоо
2025.05.01
Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөн боллоо
2025.04.29
Ц.Туваан: Эгийн голын УЦС-ын төсөл нэлээн урагшилж байгаа. Монгол Улсад үр ашгаа маш их өгөх төсөл
2025.04.28
Ц.Туваан сайд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
2025.04.28
Бичигт боомтоор экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдсэн
2025.04.25
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
2025.04.23
Ц.Туваан сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө
2025.04.21