
Р.Батболд: ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ, ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМУУДЫГ ХААВАЛ НЭГМӨР БҮГДИЙГ НЬ ХАА, ЭСВЭЛ БҮГДИЙГ НЬ НЭЭЖ ТАТВАРАА АВ!
Энэ цаг үеийн Монгол Улсад нүүрлээд буй "тахал" бол мөрийтэй тоглоом гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Улс оронд үүсээд байгаа уг асуудлыг төрийн оролцоотойгоор шийдвэрлэх нь зүйн хэрэг. Гэвч оновчтой шийдлийг гаргаж ирсэн эсэх нь эргэлзээ дагуулаад байгаа юм.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод буй.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс “төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох”-оор тусгасан зохицуулалтыг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Спорт бооцоот тааврыг зөвшөөрөлтэйгөөр эрхлэх асуудлыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэсэн юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлыг хэсгийн гаргасан Спорт тоглоомыг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагааг нь явуулна гэдэг саналыг тус байнгын хороогоор дэмжигдээд байгаа. Гэвч зарим гишүүд Спорт тоглоомын үйл ажиллагааг ямар учраас бусад тааварт тоглоомуудаас салгаж тусгай зөвшөөрөл олгогдох нь тодорхойгүй бөгөөд шударга бус хэмээн үзэж байгаа юм.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг нийт 6036 домайн хаягт Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан хэдий ч холбоосыг сольж, VPN ашиглан үүнийг зохион байгуулсаар байгаа ч дамжин өнгөрөх домайн хаягуудаас хандаж мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомуудын үйл ажиллагаа үргэлжилсээр байгааг иргэд ярьж, мэдээлсээр байгаа юм.