
2025.05.16
Хүний эрх
ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВНА
Ирэх 7 хоногийн 1 дэх өдөр буюу 2025.05.19-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дээр тусгайчлан өрөө гарган хүн ажиллуулж БНСУ-ын хил дээрээс буцаагдсан, хүний эрх ноцтой зөрчигдсөн иргэдийн гомдол (баримтжуулан авч ирэх)-ыг албан ёсоор хүлээн авна.
Өргөдөл, гомдлыг 2025.05.19-нөөс 2025.05.31-ныг дуустал хүлээж авна. 2025.06.09-ний өдөр Төрийн ордонд хүний эрхийн зөрчил гомдолтой иргэдийн төлөөллийг УИХ-ын Хүний эрхийн Дэд хороо, Монгол-Солонгосын Парламентийн бүлгийн хувиар хүлээн авч, харьяалах төрийн байгууллагуудын хамт нэгдсэн уулзалт хийгдэнэ.
Өнөөдөр Монгол Улсын Төрийн Ордонд УИХ-ын ХЗБХ-ны Хүний эрхийн дэд хороон дарга Сүхбаатарын Эрдэнэболд болон Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нартай хамтарсан уулзалт боллоо.
ШИНЭ МЭДЭЭ

ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВНА
2025.05.16

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
2025.05.09


