МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Чинбүрэн: Амьгүй донор болсон иргэний гэр бүлд ХХДХ-г 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан
2025.05.20
Хууль, эрх зүй

Ж.Чинбүрэн: Амьгүй донор болсон иргэний гэр бүлд ХХДХ-г 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцүүлнэ.

Хууль санаачилагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

Биеэ даасан анхдагч хуулийн төслийг өргөн бариад байнгын хороогоор хэлэлцэгдээд, дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийднэ. Хуулийг дагалдаж нэлээд олон журам стандартууд гарна. Тухайлбал, зөвшөөрлийн хуудасны тухайд П.Батчулуун эмчтэй холбоотой гарч ирсэн асуудал бол зөвшөөрлийн хуудсанд дутуу бүртгэлээ гэж бичиж байсан боловч ажил зохион байгуулж буй 80 гаруй ажилчдынхаа өмнөөс хариуцлага хүлээж л гарсан. Энэ тогтолцоог илүү тодорхой болгож өгч байгаагаараа давуу талтай.

Өмнөх хуулиараа бол нийгмийн даатгал төлөгчийн өмнөөс НДС-аас ямар нэгэн муу зүйл болж донор болсон тохиолдолд оршуулгын зардлыг нь даахаар заасан.

Өнгөрсөн хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа нөхцөл байдлын хувьд тухайн талийгаач ажил эрхэлдэггүй байсан учраас нийгмийн татвар төлөгч биш байсан гэдэг утгаараа НДС-аас оршуулгын зардлыг гаргах боломжгүй. Харин энэ хуулиараа даатгуулагчаас үл хамааран хэрэв амьгүй донор олдвол цалингийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж олгохоор оршуулгын зардал, нөхөр олговор олгох заалт оруулсан. Хэдий бид авлагагүй өглөг, шан харамж авахгүйгээр эрхтнээ шилжүүлэх суулгах үйл ажиллагаанд оролцох боломж олгож байгаа ч оршуулгын зардал, тайтгарлын санхүүжилтийг нэлээн тодорхой, бодитой болгох заалт оруулж өгсөн.

ШИНЭ МЭДЭЭ