МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МУБИС-ийн харьяа лицей ЕБС-ийн 9-р ангийн сурагчид Төрийн ордонтой танилцлаа
2025.05.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

МУБИС-ийн харьяа лицей ЕБС-ийн 9-р ангийн сурагчид Төрийн ордонтой танилцлаа

УИХ-ын гишүүн Ч.Ундрам МУБИС-ийн харьяа лицей Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тэднийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаа.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцуулан, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татууллаа.

Тэрбээр "Сурагч та бүхэн өөрийн хүсэл сонирхол, зан чанарт нийцсэн мэргэжлийг зөв сонгон амжилттай суралцаж, Монгол орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэв.

ШИНЭ МЭДЭЭ