2025.05.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Б.Энхбаяр: Хууль сахиулах салбарынхан янз бүрийн байдлаар орон тоо, урсгал зардал нэмэхтэй холбоотой нэг ч УИХ-ын гишүүнд лобби хийхийг зөвшөөрөхгүй
УИХ-дахь Төсвийн байнгын хороо 2025.05.21-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцлээ /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Төрийн албаны орон тоо, урсгал зардал сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэн гэдэг асуудлыг ярьж байна. Орон тоог УИХ руу нэмэх асуудлыг хэн боловсруулж оруулж ирээд байна гэхээр улсын төсөв дээр салбарын сайд байгуулгуудын саналаар сангийн яам хянаж байгаа. Би салбарын сайдуудыг ойлгож байгаа. Мэдээж орон тоогоо нэмье, урсгал зардлаа нэмье, байшин саваа засъя, барилга байгууламж барья, тоног төхөөрөмж нэмье гэдэг эрх ашиг, дуу хоолойг ирүүлнэ. Харин энийг хянаж том зургаар нь харж байх ёстой газар бол сангийн яам байгаа. Өнгөрсөн оны төсөв ярьж байхад өөдрөг юм ярьж байсан. Сая эдийн засгийн хөгжлийн яам хэлж байна. Орон тоо хамгийн их нэмэгдсэн салбар бол төрийн тусгай алба байна гэсэн. Орон тоо өнгөрсөн жилд 70 хувиар нэмэгдсэн гэж байна. Хулгай их байна гээд цагдаа болон цэргийнхээ тоог нэмээд байсан юм байна. Тэгээд хулгай буурсан уу үгүй юу? Сангийн яам өөрсдөө хулгайчид болохоор цагдаагаар авилгадаад байгаа юм уу? Хуулийнхан чих зөөлөн болсон юм уу, төмсөгдүүлчихсэн юм уу? Хуулийнхан үүнийг ашиглаж орон тоо нэмэгдүүлдэг болсон юм уу. Би төсвийн асуудал дээр ярьсан. Яагаад гүйцэтгэлээр хумигдаж байгаа газар дахиад 1000 нэмээд оруулж ирээд байгаа юм бэ гэсэн асуудал тавьж байсан. Одоо бодит үнэнтэй нүүр тулаад төрийн албыг нийтээр нь 9 хувь цомхотгоё гэж ярьж байна. Зарим байнгын хорооны гишүүд уйлсан уу. Салбарынхаа эрх ашгийг хамгаална. Манай салбарыг яах гэж байна. Орон тоог нь нэмэх ёстой, бичиг цаасаа нэмэх ёстой гээд. Сайд гудамжинд гараад эргүүл хийхгүй юу гэсэн. Тэгж доромжилж болохгүй шүү. Бодит үнэнтэй нүүр тулсан Шүүхийн ерөнхий газрын даргаас дахиад асууя. Монгол улсын шүүх 300 гаруй шүүгчтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба 2 жилийн өмнө 20-иодхон хүнтэй байсан шүү. Одоо 109 хүнтэй болсон байна. Энэ хурдаараа шүүгч нараасаа давах нь байна шүү. Шүүгчийн сонгон шалгаруулдаг ажлын алба нь Монгол Улс 300 гаруй шүүгчтэй байхад 100 гараад явсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Нэг хүнийг сонгон шалгаруулахын тулд 10 хүн ажиллах юм уу. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг 10 оронтой болгоё гээд Үндсэн хуульдаа тусгаад байгаа. Тэгэхэд ажлын алба нь 100 гарсан. Энэ арай хэтэрч байна. Та нар тасганы овооны байрандаа багтаж байгаа юм уу? Ажлын албандаа шинээр өргөтгөл барина, багтахгүй байна гэж орж ирэх юм байна. Тэгэхээр энэ урсгал зардал танагдана. Эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам хоёр бодитойгоор хасаж урсгал зардлаа хас. Үгүй бол УИХ хүчээр хасна. Төрийн урсгал зардал, орон тоог хамгийн багадаа 30-40 хувь хасна. Ирэх онд байнгын хороо дээр урсгал зардал, орон тоог нэмүүлэх асуудал нэг ч орж ирэхгүй, хасах тухай л асуудал ярина. Татвар нэмээд байдаг тэр татвар нь юу болоод байгаа эсэргүүцэж жагсаж байна. Төр нь дүлий болсон байна. Төр, ард түмний итгэл байхгүй байна. Итгэл байхгүй бол бүх юм нурж унана. Тийм учраас хууль сахиулахын салбарынхан янз бүрийн байдлаар урсгал зардал, орон тоо нэмүүлэхтэй холбоотой нэг ч УИХ-ын гишүүнд лобби хийхийг зөвшөөрөхгүй. Төсвийн тодотголын үеэр улсын урсгал зардлыг хасъя гэхэд нэг гишүүн рүү хамгийн багадаа 3 хүнээр яриулж байсан. Би үүнийг төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хурал дээр хэлсэн. Гишүүдээ боль. Ард түмний талд бай. Та нар хуулийн байгууллагын лоббигоор төмсөгдүүлээгүй юм бол тансаглахыг нь нэмж өгөхөө боль гэдэг асуудлыг тавьж байсан. Тийм учраас энэ тал дээр ямар байр суурьтай байна? гэж Сангийн яамнаас асуумаар байна.
Түүний асуултад, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариуллаа.