2025.06.03
Улстөр
Ц.Туваан: Хамтраад ажиллах, зүтгэх шаардлага гарвал нөгөө муу АН-ын 42 чинь байгаа шүү. Ажиллаж чадах хүмүүс бас байна
УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.
Дэлхий дахинд байдал амаргүйн дээр хүнд байна. Тухайлбал, геополитик болон худалдааны дайнтай байна. Манай дотоод нөхцөл байдал ч гэсэн амаргүй байна. Иргэдийн худалдан авах чадвар муу, улсын орлого л чанга байна. Тэгэхээр бид энэ нөхцөл байдлыг тооцоод эв нэгдэлтэй баймаар байгаа юм. нэг ёсондоо, тогтвортой байна. Яг өдийд бол уг нь цаг нь биш л санагдаж байна. Төрийн ажил амаргүй ээ. Төрийн ажил нь сэтгэл, хичээл зүтгэл гаргаж хийдэг онцлогтой. Бид ч чадлаараа л ажилласан. Дэмжиж үг хэлж, хамтарч шийдвэр гаргалцаж явсан та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ хэцүү нөхцөл байдалд улс орныхоо эрх ашгийг бодож, шийдвэрээ зөв гаргаж, цаашдаа ажиллах байх. АН-ын сайд нар чадлаараа л ажилласан. Дүнг нь 2028 онд иргэд тавих байх. Эцэст нь хамтраад ажиллах, хамтраад зүтгэх шаардлага гарвал АН-ын 42 чиньбайгаа шүү
ШИНЭ МЭДЭЭ



