2025.05.29
Эдийн засаг, Худалдаа
Ж.Алдаржавхлан: АН Засгаас гарах нь тодорхой болсон юм чинь яамдыг нь татан буулгаад зардлыг нь танаж болохгүй юу
УИХ-ын чуулганы /2025.05.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Нэгдүгээрт, Төсвийн хүрээний мэдэгдлийг Сайд нь байхгүй учраас байнгын хороон даргаас асууж таарах нь. Төсвийн хүрээний мэдэгдлийн тогтоолыг харахад ирэх оны төсвийн зарлага, санхүүжилтийг 33.4 их наядад барина гэдэг тоо явж байна. Тэгэхлээр энэ жилийнхээ төсвийн зарлагаа нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Энэ зөв үү?
Хоёрдугаарт, Төсвийн зарлага санхүүжилтдээ бүтцийн өөрчлөлт хийвэл яасан юм. Мөн төвийн урсгал зардлаа бууруулаад, хөрөнгө оруулалтын зардлаа нэмэх чиглэлд судалгаа, шинжилгээ хийж ажиллавал яасан юм. Төсвийн урсгал зардлаа бууруулахгүй болохлоор хөрөнгө оруулалт нэмэгдэж өгөхгүй байна. Хийх ажил маш их байна. Амласан ажил ч зөндөө байгаа. Тиймээс энэ чиглэлд 2026 төсвөө боловсруулах чиглэлээр ажиллавал яасан юм.
Гуравдугаарт, АН ЗГ-аас гарах нь тодорхой болчихсон учраас яамдыг татан буулгаад, төсвийн зардлыг хэмнэж болохгүй юу. Яамгүй сайдаар ч юу хийхэвдээ. Хэцүү шүү дээ. Олон шадар сайдын ч хэрэг байхгүй байх. Ер нь тэгээд энэ бүтцээ цомхотгоод, урсгал зардлаа бууруулбал яасан юм гэсэн санал байна.
ШИНЭ МЭДЭЭ


