
2025.05.26
Гадаад харилцаа
Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Баталгааны газрын захирал Массимо Апарог хүлээн авч уулзлаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Цөмийн энергийн комиссын дарга Ц.Туваан өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Баталгааны газрын захирал Массимо Апаро-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан манай улсын цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, баталгааны тогтолцоог бэхжүүлэхэд Олон улсын атомын энергийн агентлагаас үзүүлж ирсэн тууштай дэмжлэгт талархал илэрхийлэв. Монгол Улс цөмийн энергийн чиглэлээр олон улсын хэд хэдэн гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр гэрээ конвенцын хүрээнд Олон улсын атомын энергийн агентлагтай нягт хамтран ажиллаж ирсэнийг онцоллоо.
Цаашид Монгол Улс ОУАЭА-тай хамтран ажиллаж, цөмийн технологийн энхийн хэрэглээг ил тод, хяналттай, бүрэн аюулгүй байдлаар хөгжүүлэх, улс орондоо болон дэлхий нийтэд тогтвортой, хариуцлагатай эрчим хүчний системийг бий болгоход анхаарал хандуулах болно гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ



