МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Чинбүрэн: Эмнэлгийн бүх ажилчдын нэр хүнд, мэргэжлийн аюулгүй байдал хамгаалагдаж эхэлсэн түүхэн шийдвэр гарлаа
2025.06.05
Хүний эрх

Ж.Чинбүрэн: Эмнэлгийн бүх ажилчдын нэр хүнд, мэргэжлийн аюулгүй байдал хамгаалагдаж эхэлсэн түүхэн шийдвэр гарлаа

Өчигдөр гарсан /2025.06.04/ П.Батчулуун гишүүнийг Улсын дээд шүүхээс цагаатгасан шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудсаар дамжуулан дагагчиддаа сэтгэгдлээ ийн хуваалцлаа

Тэрбээр "Бид чадлаа. Монгол Улсын Дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгасан түүхэн шийдвэр гарлаа! Энэ зөвхөн нэг эмчийн тухай асуудал мэт боловч, үнэн хэрэгтээ манай эрүүл мэндийн салбарын мянга мянган ажилтны эрхийг хамгаалсан томоохон алхам байлаа. Эмч, сувилагч, эмнэлгийн бүх ажилчдын нэр хүнд, мэргэжлийн аюулгүй байдал хамгаалагдаж эхэлж байна. Энэ бол бидний нийтээрээ хүрсэн ялалт! Бид эмч нараа, эмнэлгийн ажилтнуудаа хамгаалж байж эрүүл нийгмийг бүтээнэ! Эрүүл мэндийн салбарынхны дуу хоолой, шударга ёсны төлөө явсан тэмцэл талаар болоогүйд талархаж байна" гэв.

ШИНЭ МЭДЭЭ