
Ц.Туваан: Улс төрийн шалтгаанаар гацаад байсан геологи,хайгуулын ажлыг дахин сэргээв
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдсэн. Улмаар Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж,10 сарыг үдсэн юм.
Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ОНЦЛОХ-5 ажлаа Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын 9 сайд онцлоод байгаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах 5 ажлаа онцоллоо.
18 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН МОНГОЛ, ХЯТАДЫН ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны 02-р сарын 14-ний өдөр байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 05-р сарын 14-ний өдөр эхлүүлэв. Төмөр зам ашиглалтад орсноор боомтын хүчин чадал хоёр дахин, нүүрсний экспорт 165 сая тн, экспортын жилийн орлого $1.5 тэрбумаар нэмэгдэнэ.
ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АНХАН ШАТНААС ГҮН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРУУДЫГ БАРЬЖ БАЙГУУЛНА
Аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах
- "Кокс-химийн цогцолбор",
- • "Нүүрс-химийн цогцолбор",
- • "Зэс боловсруулах цогцолбор”,
- "Ган үйлдвэрлэлийн цогцолбор",
- • "Жонш баяжмал боловсруулах цогцолбор",
- "Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор" зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
МОНГОЛ УЛС, ФРАНЦ УЛСТАЙ УРАНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАГДАВ
Тус гэрээ нь гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд Монгол Улс дэлхийн ураны зах зээлд ТОМООХОН Тоглогч болов. Монголын хөрөнгө оруулалтын орчныг олон улсад цоо шинээр таниулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт, цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авч ирэх боломжтой юм.
УЛС ТӨРИЙН ШАЛТГААНААР ГАЦААД БАЙСАН ГЕОЛОГИ,ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ДАХИН СЭРГЭЭВ
"Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаалаар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс дахин сэргээв. Энэ хугацаанд 10 багцаар 177.3 мян.га бүхий талбайд хайгуулын 35 тусгай зөвшөөрлийг олгож, улсын төсөвт #55.0 тэрбумыг төвлөрүүлэв.
АЛТНЫ ОЛБОРЛОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР "АЛТ-3" АЯНЫГ ОРОН ДАЯАР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ
Уг аян хэрэгжсэнээр дунд хугацаанд алтны 45 үндсэн ордын нийт 129.1 тн нөөц шинээр эдийн засгийн эргэлтэд орж, жилд дунджаар 10 орчим тн алт нэмэлтээр Монголбанкинд тушаагдана.
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛ СААДГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛОВ
Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экзим банктай зээлийн хэлэлцээрийг шинэчлэн тохиролцож, энэ хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэрийн Лицензтэй технологийн байгууламжууд (ЕРС 04)-ыг барьж байгуулах 4-р багцын ажлыг Засгийн газрын 54 дүгээр тогтоолоор шийдвэрлүүлж, үйлдвэрийн бүтээн байгуулалт саадгүй явах боломж бүрдэв. Үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар шуурхай ажиллаж байна. Манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ БАТЛУУЛАВ
Газрын тосны хайгуулын Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2016 оноос хойш байгуулаагүй байсныг сэргээж, 2024 онд нийт зургаан Бүтээгдэхүүн хуваах гэрээг батлуулав.Газрын тосны хайгуулын 4 талбайд 8 жилийн хугацаанд $108.5 сая, нүүрсний давхаргын метан хийн хайгуулын 2 талбайд 10 жилийн хугацаанд $21.0 сая, нийт $129.5 саяын хөрөнгө оруулалт хийгдэнэ.
ШИНЭ МЭДЭЭ



