2025.07.07
Зам, Тээвэр

Б.Энхбаяр: 16-18 насны чадамжгүй хүүхдүүдийг хэрхэн шийтгэх вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 07/07ны өдрийн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Б.Энхбаяр гишүүн асуулт асууж, үг хэллээ.

Нэгдүгээрт,

скүүтер, сурроны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд зөвшөөрлийн тогтолцоо оруулж ирэх юм байна. Энэ асуудал зөвшөөрлийн зөвлөлөөр орсон уу? Заавал зөвшөөрлийн тогтолцоо руу оруулах шаадлагатай юу?   

Хоёрдугаарт,

зөрчлийн хуульд өөрчлөлт оруулаад зөрчлийн шийтгэлүүд ноогдуулна. Миний ойлгож байгаагаар цахилгаан дугуй, скүүтерийг хүүхдүүд их унаж байгаа тэгэхээр зөрчлийн хуулийн энэ шийтгэл хүүхдүүдэд яаж үйлчлэх вэ? 16-18 насны хүүхдүүд эрх зүйн бүрэн чадамжгүй байгаа. Эрх зүйн чадамжгүй хүүхдүүд яах вэ? 16-аас доош насны хүүхэд энэ зөрчлийг үйлдвэл энэ шийтгэл яаж буух вэ? Эцэг эхэд нь торгууль нь очих уу?

 Гуравдугаарт,

хиймэл оюун ухаан ашиглаад замын хөдөлгөөний шийтгэл ногдуулж байгаа. Хиймэл оюун ухаан ашигласнаас хойш шийтгэл хэд дахин нэмэгдчихэв. Харьцуулсан судалгаа байна уу? Арай л их торгууль ирдэг болж.  

Түүний асуултад, УИХ-ын гишүүн П.Батчимэг, түүний зөвлөх Жамбалсүрэн нар хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ