МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Батсүмбэрэл: Хүнсний тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хоол үйлдвэрлэлийн асуудлыг хуульчилж хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулна
2025.07.07
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Н.Батсүмбэрэл: Хүнсний тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хоол үйлдвэрлэлийн асуудлыг хуульчилж хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулна

Хүн бүр эрүү ахуйн шаардлага хангасан, шим тэжээллэг, баталгаат хоол хүнсээр хангагдах эрхтэй.

Хүнсний аюулгүй байдал монголд

Гэвч Монгол Улс хүнсний чанар, эрүүл ахуйн баталгаат байдлыг илэрхийлдэг гол үзүүлэлт болох хүнсний аюулгүйн үзүүлэлтүүдийг бүрэн шинжилж чадахгүй байна. Энэ нь хүнсний чанар, эрүүл ахуйн баталгаа бүрэн хангагдахгүй байх нөхцөл болдог. Хүнсний чанар, эрүүл ахуйн баталгаа урт удаан хугацаанд хангагдаагүйгээс үүдэн хүн амын дунд халдварт бус өвчлөл буурахгүй, цаашлаад Монгол Улс элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд дээгүүрт орж байгаа нь сөрөг үр дагавруудын илрэл юм. 

2017, 2023 онд хийсэн “Хүн амын хоол тэжээлийн байдал” Үндэсний 5, 6 дугаар судалгааны дүнг харьцуулахад хүн амын дундах хоол тэжээлийн дутал буураагүй байгаа нь зохистой хооллох мэдлэг, дадал дутмаг, хоол, хүнсний хяналтгүй хэрэглээтэй холбоотой. Мөн шим тэжээлгүй хоол хүнсийг хэрэглэснээс таргалах өвчлөх зэрэг сөрөг үр дагаврууд илэрсэн байна. Үүнээс дүгнэхэд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд улсын хэмжээнд хэрэгжүүлсэн хүнсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт үр дүнтэй болж чадаагүй байна.  

Манай улсын нэгдсэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эдийн засаг, нийгэс, соёлын эрхийн тухай ОУ-ын пактад "Хүн бүр өлсгөлөн, тэжээлийн доройтлоос ангид байх эрхтэй"-г тусгасан байдаг.

Өнөөдрийн байдлаар Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиудыг тус тус баталж, эрх зүйн орчны шинэчлэл хийсэн ч хүнсний аюулгүй байдлын  урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хуулиудын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр үндэслэн хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын чиглэл, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо, хүнсний баталгаат байдалд тавих хяналтыг сайжруулах, тэдгээртэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай нь тогтоогдсон юм.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн хамт өргөн бариад удаагүй энэ цаг үед  бас нэг салшгүй чухал хууль бол Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль юм. Энэ 2 хууль нь харилцан шүтэлцээтэй, хүнсний батлагаат байдал, хүнсний аюулгүй байдлыг хангах гол хуулиуд болохыг онцоллоо. 

ХХААХҮЯ-ААС ӨНГӨРСӨН ЖИЛИЙН 5-Р САРД 1179 ХҮНСНИЙ ХУДАЛДАА, 52 ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР, 657 ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧДИЙН ДУНД ХИЙСЭН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЙГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦАД ДУУСАХ ХУГАЦАА НЬ ХЭТЭРСЭН 252 ГАЗРЫН 2058 НЭР ТӨРЛИЙН 11788 ШИРХЭГ, 52.4 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ХҮСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ИЛЭРСНИЙГ УСТГАЖЭЭ.

Хүнсний тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулахаар болов.

1. “Нэг дэлхий, нэг эрүүл мэнд” олон улсын чиг хандлагад нийцүүлэн н “хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах” зарчим, үүнтэй холбоотой зохицуулалтыг тусгах

2. 2002 онд НҮБ-ын Дэлхийн хүнсний бага хурлаар “Хүнсний аюулгүй байдал гэдэг

нь хүнсний хангамж, хүртээмж, хүнсний бүтээгдэхүүний баталгаат байдал ба шимт

байдал, хүнсний тогтвортой байдал гэсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ” гэж томьёолсныг иш үндэс болгон төрөөс аюулгүй байдлыг хангах бодлогын чиглэлтйг тусгах

3. Хүнсний тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, гадаадын тусламжаар хүнс авахтай холбогдсон хуульд тусгаагүй зохицуулалтыг нэмэх

4. Хүнсний салбарын хүч нөөцийг чадавхжуулах

5. Хүнсний чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн үр дүнг хүнсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогод тусгаж, төлөвлөж, хэрэгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний байгууллага, түүний чиг үүргийг тусгах.

6. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хариуцлагыг дээшлүүлэх, хүнсний баталгаат байдал хангах зорилгоор зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээ итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагаар заавал баталгаажуулахыг үүрэг болгох

7. Хүн бүрийн эрүүл, шим тэжээллэг хүнс сонгон хэрэглэх, зохистой хооллолт, эрүүл хүнсний хэрэглээг дэмжих зорилгоор сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэх, соён гэгээрүүлэхтэй холбоотой асуудлыг тусгажээ.  

ШИНЭ МЭДЭЭ