МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 32 дахь чуулган Португалийн Порто хотод хуралдав
2025.07.04
Гадаад харилцаа

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 32 дахь чуулган Португалийн Порто хотод хуралдав

Хельсинкийн Акт батлагдсаны 50 жилийн ой тохиож буй энэ жил ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 32 дахь чуулган Португалийн Порто хотод хуралдав. НҮБ-ын АЗ-ийн байнгын 5 гишүүн улсын 4-ийг нь эгнээндээ нэгтгэсэн, мөн цөмийн зэвсэг хамгийн ихээр хуримтлуулсан дэлхийн умард хэсгийн олон талт яриа хэлэлцээг хангах зорилго бүхий энэ байгууллага хагас зуун жил үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн ч ажил үйлсэд нь сайжруулах орон зай байсаар л байна.

Донсолгоо, цочроотой өнөө үед энэ байгууллага анхлан тавьсан зорилго, хандлагынхаа үйл ажиллагаагаа эрчимжүүлэн үргэлжлүүлэх хэрэгцээ хэвэндээ л байгаа.Хельсинкийн Акт батлагдсаны 50 жилийн ой тохиож буй энэ жил ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 32 дахь чуулган Португалийн Порто хотод хуралдав. НҮБ-ын АЗ-ийн байнгын 5 гишүүн улсын 4-ийг нь эгнээндээ нэгтгэсэн, мөн цөмийн зэвсэг хамгийн ихээр хуримтлуулсан дэлхийн умард хэсгийн олон талт яриа хэлэлцээг хангах зорилго бүхий энэ байгууллага хагас зуун жил үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн ч ажил үйлсэд нь сайжруулах орон зай байсаар л байна. Донсолгоо, цочроотой өнөө үед энэ байгууллага анхлан тавьсан зорилго, хандлагынхаа үйл ажиллагаагаа эрчимжүүлэн үргэлжлүүлэх хэрэгцээ хэвэндээ л байгаа.

ШИНЭ МЭДЭЭ