МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Алтангэрэл: УИХ энэ хаврын ээлжит чуулганы хугацаанд чиг үүргээ хангалттай сайн хэрэгжүүлж ажиллалаа
2025.07.08
Улстөр

О.Алтангэрэл: УИХ энэ хаврын ээлжит чуулганы хугацаанд чиг үүргээ хангалттай сайн хэрэгжүүлж ажиллалаа

126 гишүүнтэй парламент бүтэн жил ажиллаад өндөрлөх гэж байна. Гишүүдийн хувьд парламентын үйл ажиллагааг өөр өөрийнхөө дүгнэж байгаа юм. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Алтангэрэл энэ парламент чиг үүргийнхээ хүрээнд ажлаа чамлахааргүй сайн хийлээ гэж дүгнэлээ.

Энэ удаагийн чуулган нэлээд үр дүнтэй болж өнгөрлөө гэж бодож байгаа. Олон түмний анхаарал татсан олон чухал хуулиудыг баталж гаргасан ХЗДХ-ийн салбараас маш олон хуулийн төслүүд өргөн барьсан. Тэр дундаа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулийн төслүүд ЭХХШТХ дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн нэмэлт өөрчлөлт, хэвлэлийн эрх чөлөө, жагсаал цуглааны эрх чөлөөний тухай зэрэг хуулиуд өргөн баригдаж, зарим нь хэлэлцэгдээд явж байна.

Мөн авлигын эсрэг багц хуулиудаа энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барьж амжсан. Ерөнхий дүнгээрээ гишүүд маань чуулганы хуралдаан, УИХ-ын үйл ажиллагаандаа нэлээд идэвхтэй оролцлоо. Байнгын хороод нэлээн ачаалалтай, сайн ажиллалаа. Ерөнхий үр дүнгийн хувьд УИХ энэ чуулганы хугацаанд өөрийн оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, чиг үүргээ хангалттай сайн хэрэгжүүлж ажиллалаа гэж миний хувьд дүгнэж байна.

ШИНЭ МЭДЭЭ