2025.07.08
Эдийн засаг, Худалдаа
П.Сайнзориг: Байгалийн дагалдах баялгийн асуудал орон нутагтайгаа уялдаж яригдах ёстой
УИХ-ын чуулганы 2025/07/08ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн "Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
1992 оноос хойш Монгол Улс нийгэм эдийн засгийн томоохон тогтолцооны өөрчлөлт хийсний дараа нэг орхигдуулсан салбар нь өмчийн асуудал байгаа. Өмчийн асуудлыг хэрхэн яаж зохицуулж бүртгэж зөв менежмент хийх нь ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх, орон нутгийн хөгжил, эдийн засаг, ажлын байр тэлэлт хэрхэн зөв явагдах эргээд энэ хувийн хэвшил бизнесийн орон зай гаргаж өгөх үү? үгүй юу гэдэг гээд маш олон уулзвар дээр энэ асуудал байгаа юм. Өнөөдөр энэ хууль зөв гарвал төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал энд тодорхойлогдож байгаа. Байгаль орчны багц хуулийн үзэл баримтлал энд тодорхойлогдож байгаа. Байгалийн тэр нөөцийг болон дагалдах байдлыг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг асуудал энэ хуулиар тодорхойлогдох гэж байгаа. Дээрээс нь газрын багц хуулийн үзэл баримтлал сууриараа энд бас яригдана гэх зэрэг ийм чухал хууль байгаа. Нийтийн өмчийн тухай хууль гээд нэрлэчихсэн мөртлөө нийтийн өмчийн 2 төрөл болох олон нийтийн болон шашны өмчийн талаар зохицуулсан нэг ширхэг ч заалт байхгүй. Тэгэхээр хуулийн төслийн нэрээс эхлээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гээд явах энэ зохицуулах хүрээ хязгаар зөв орох хэрэгтэй. Бид хэд төрийн байгууллагаас шашны өмч болон олон нийтийн өмчийг зохицуулахгүй. Үүнийг харин Иргэний хууль болон ТББ шашны хуулиараа зохицуулна. Нэрүүдийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Маш олон заалтуудыг бас эргэж, үзэх ёстой. Жишээ нь төрийн нийтийн өмч дээр байгалийн дагалдах баялгуудыг тавьчихсан байна лээ. Эцсийн дүндээ байгалийн дагалдах баялгийн асуудал орон нутагтайгаа уялдаж яригдах ёстой. Энэ төрийн нийтийн өмчийн ангиллын цаана орон нутгийн эрх мэдлүүд хумигдах талууд байгаа. Тэгэхээр энийг ажлын хэсэг анхаарна биз.
Хоёрдугаарт энэ хуулийн үйлчлэх хүрээний том зүйл бол энэ хуультай л нийцүүлж бусад хуулиудыг гаргах гэдэг агуулгын цаана төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийн дагуу шийдэгдэх Ай Пи Өү гэх асуудал энэ дээр хаягдчихаж байгаа гэх зэрэг тоочоод байвал маш олон асуудал байгаа. Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгтэй нэгтгээд хэлэлцье гэсэн горимын саналтай байна. Хууль санаачлагчаас энэ хуулийн 5 ач холбогдлыг парламентын чуулган үзээд сууж байгаа иргэд олон нийтэд өгөөч ээ. Энэ хуулийг батлаад явуулсан тохиолдолд яг ямар 5 асуудлыг шийдэх гэж байгааг бас олон нийтэд хүргэж өгөөч ээ гэж хүсэж байна. Ямар 5 ач холбогдолтой асуудлыг эрэмбэлж дурдаж болох вэ? Төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Анхаарах зүйлүүд байна. Эдийн засгийн байнгын хорооны асуудал биш шаардлагатай гэвэл Хууль зүйн байнгын хороо эсвэл төрийн байгууллалтын байнгын хороотой хамтарч хэлэлцэх ёстой. Цаана нь төрийн байгууламжийн нэгдмэл байдлын асуудал. Энэ хууль зүйн буюу өмчлөх эрхийг өмчүүдийг эдийн засгийн эргэлтэд яаж оруулах вэ гэдэг иргэний эрх зүйн суурь асуудлууд энд яригддаг. Байгаль орчны эрх зүй цаашдаа буюу байгалийн баялаг ард түмэн үр өгөөжийг нь хүртэх үү үгүй юу гэдэг асуудал. Эндээс орон нутаг ямар эрх хэмжээтэй байх юм бэ гэдэг асуудлыг энэ сууриар нь шийдэх гэж байгаа шүү. Тийм учраас энэ дээр хөнгөн хуумгай хандаж болохгүй.
Түүний асуултад, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ

