МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.08
Эдийн засаг, Худалдаа

Ж.Батжаргал: Салбарын яам ТӨБЗГ хоёр ямар харилцаа уялдаатай ажиллах ёстой юм бэ?

УИХ-ын чуулганы 2025/07/08ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн "Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор Ж.Батжаргал гишүүн байр суурь илэрхийллээ.

Нийтийн өмчийн тухай хууль боловсрогдож төсөл нь өргөн баригдаж орж ирж байна. Үзэл баримтлалынхан хувьд дэмжмээр.Төрийн өмч гэж юу байх вэ гэхээр зэрэг. Төрийн нийтийн өмч, төрийн тусгайлсан өмч 2-оос бүрдэнэ гэж хэлээд. Төрийн нийтийн өмчид газар нутаг, байгалийн баялаг, хэвлий ой, ан, ус гээд энэ бүх зүйлээ оруулсан байгаа юм. Гэтэл үүнийхээ харилцааг зохицуулсан зохицуулалт нь энэ хуульдаа байхгүй. Үндсэн хуулийн үзэл санаагаараа Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид хуваагдана гээд хэлчихсэн юм аа. Тэгвэл одоо энэ аймаг сумдуудад энэ газар нутгийг ямархуу байдлаар ашиглуулах асуудал явагдах юм бэ гэдэг зүйл байгаа. Яаж бүртгэлжүүлэх юм бэ? энэ асуудлаа. Үнэхээрийн л өмч мөн юм бол энэ чинь үнэ цэнтэй байх тухай ойлголт байх ёстой үүнийг юу гэж төсөөлж ойлгоод байна вэ? гэдэг зүйл чанар байдлыг дордохгүй байх тухай асуудал яригдах ёстой. Тийм учраас тухайн орон нутгуудад ашиглагдаж байгаа газар нутгийг анх тогтоож олгохдоо төлөв байдал чанарынх нь үзүүлэлтийг тогтоож өгөөд энэнээс дордохгүйгээр л авч явах ёстой гэдэг энэ үзүүлэлтээ эргээд яаж хянаж явах юм  гээд олон зүйлүүд энд яригдаж дурдагдах ёстой гэж бодоод байна. Тусгайлсан өмчийн тухай юм яригдаад байгаа юм. Тэгэхээр тусгайлсан өмчийн асуудал дээр өмчийн ашиглалт, үр ашиг, өгөөжийн тухай асуудал өөрөө суурь ойлголт нь байх гээд байх шиг байна. Тухайн эзэмшигч нарт ямархуу гэрээ, хэлцэл нөхцөлтэйгөөр үүнийг эзэмшүүлэх ёстой юм бэ? Ямархуу байдлаар хяналт тавьж ажиллах ёстой юм бэ? Төр нь ч бай орон нутаг нь ч бай. Аль нь ч байсан ямархуу байдлаар хянаж ажиллах ёстой юм. Бизнесийн чиглэлтэй төрийн тусгайлсан өмчийн асуудал байна. Энд бол яах аргагүй үр өгөөжийн асуудал ерөөсөө гэрээ хэлцлээр зохицуулагдахгүй яваад байгаа. Ашигтай ч ажилласан, ашиггүй ч ажилласан нэг захирал цалин аваад л явж байдаг. Тэрнийхээ хариуцлагыг үүрдэггүй асуудал үүсчихээд больж өгөхгүй байна.Үүнийг яаж зохицуулах юм гэдэг нарийвчлагдаагүй юм байна гэж. Ер нь үл хөдлөх хөрөнгийн элэгдэл, тооцолт сэргээн босголтыг хэрхэн дахиж хөрөнгийн үнэлгэндээ тооцож авч явах вэ гэдэг асуудал өөрөө байгаа юм. Барилга байгууламж дээр ямар байх юм. Машин механизм тоног төхөөрөмжүүд дээр ямар байх ёстой юм. Мэдээлэл технологийн энэ тоног төхөөрөмжүүд чинь бол өдрөөс өдөрт бараг хувьсан өөрчлөгдөж байгаа учраас үүн дээр ямар зохицуулалт, тусгайлсан юм явах юм гээд олон бодмоор санаанууд үүнийг бүгдийг нь шийдэж чаддаггүй юм гэхэд ямар ч байсан ангилж байгаад энэ дээр ийм бодлого баригдах ёстой гэдэг ерөнхий зарчмаа  тогтоож өгөх ёстой юу үгүй юу? гэдэг нэг ийм зүйл байгаад байна.

Салбарын яам ТӨБЗГ хоёр ямар харилцаа уялдаатай ажиллах ёстой юм бэ? Салбарын яам нь ямар зүйлд оролцох ёстой юм.  ТӨБЗГ нь ямар зүйл дээр нь оролцох ёстой юм. О

ШИНЭ МЭДЭЭ