
2025.07.08
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын чуулганы /2025.07.08/-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.