МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.08
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Б.Хэрлэн: Гэр хорооллын хөгжлийн сан ямар статустайгаар үйл ажиллагаагаа явуулах вэ!

УИХ-ын чуулганы /2025.07.08/-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

Газрыг дахин төлөвлөх Гэр хорооллын хөгжлийн сан ямар статустайгаар үйл ажиллагаагаа явуулах юм бэ.Нийслэлийн орон сууцын корпорацын дэргэд үйл ажиллагаа явуулах юм уу, эсвэл Засаг даргын шууд удирдлага доор үйл ажиллагаагаа явуулах юм уу, эсвэл бие дааж үйл ажиллагаагаа явуулах юм уу! Хуулийн төсөлд газрыг дахин төлөвлөх гэр хорооллын хөгжлийн сангийн тайлан зарцуулалт ил тод нээлттэй байх гэсэн ингэж томьёолж орж ирсэн байгаа юм. Тэгэхээр үүнийгэнэ сангийн хөрөнгө бүрдүүлэлт зарцуулалтын талаарх тайланг ямар хугацаанд жилдээ нэг удаа юу, 2 удаа юу? Төрийн аудит энд хийх үү, тэр тайлан дүгнэлтийг нь цахим хуудас, шилэн дансанд байрлуулах уу.

Төрийн тусгай сангийн тухай хуульд заагдсан удирдлага санхүүжилтийн тухай зарчмууд гэр хорооллын хөгжлийг дэмжих сан дээр үйлчлэх үү үгүй юү. Энэ дагаж орж ирсэн 10 хуулийн хүрээнд Улаанбаатар хотын захирагч буюу НЗД-ын эрх үүрэг нэмэгдэж байгаа. Тухайлах юм бол авто тээврийн тухай хуульд болоод нийслэлийн нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналт үзлэг хийх тухай ажлыг зохион байгуулах, авто тээврийн улсын бүртгэлийг хөтлөх, цаашлах юм бол авто тээврийн хяналт хийх, зөвшөөрөл олгох ажлууд хотын захирагчийн эрх мэдэлд орж ирж байгаа юм байна.

ШИНЭ МЭДЭЭ