МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.02
Боловсрол

О.Саранчулуун: Төрийн өмчийн их, дээд сургуулийн тогтмол зардлыг хассан. Өөр арга байгаагүй юу?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025/07/01ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

Их дээд сургуулиудын тогтмол зардлыг хассанаар багш нарын цалин, сургалтын төлбөр, дотуур байранд нөлөөлж байгаа. Тэгэхээр үүн дээр ямар хувилбар байсан бэ? өөр арга байгаагүй юу?  

Их дээд сургуулийн багш нар нэг өрөөнд 8-с дээш хүн суудаг. Хуучин байшинтай. Зарим дотуур байрны өрөө халаалт байхгүй.Зарим анги танхим хэцүү байдаг байгууллага. Тэгсэн ч мэргэжилдээ дуртай болохоор хамгийн бага цалинтай ч ордог. Монгол Улсад ажиллаж байгаа мэргэжилтнүүд, ихэнх хүмүүс бол бага зардлаар хамгийн өндөр боловсролыг төрийн өмчийн их дээд сургуулиас авдаг.  

Түүний асуултад, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ