МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын нэгтгэсэн хэлэлцүүлгийг хэлэлцлээ
2025.07.02
Хууль, эрх зүй

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын нэгтгэсэн хэлэлцүүлгийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нарын хуулийн төслийн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг НЭГТГЭН анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Ажлын хэсэг 2025 оны 06 дугаар сарын 29, 30, 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд хуралдсан бөгөөд  хуралдаанд хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нарын хуулийн төслийн талаарх танилцуулгыг сонсож, Ажлын хэсгийн гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нараас Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэхийг дэмжих асуудлаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн хэмээсэн.

Ажлын хэсэг нэгтгэсэн төсөлд Агаар, орчны бохирдлын дэд хорооны эрхлэх асуудлыг хоёр төсөлд буюу Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслүүдэд агуулга нь адилхан ч томьёолол зөрүүтэй байсныг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын гишүүдийн төслөөр нэгтгэсэн аж. Мөн хууль санаачлагчид хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг ялгаатайгаар өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцээд нэгтгэсэн төсөлд батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан байна.  

Ажлын хэсгийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 17 саналын томьёолол боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр танилцуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ