
2025.07.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ОУХМ Б.Ганхайчид хүндэтгэл үзүүллээ
Унгар улсад зохион байгуулагдсан “Будапешт-2025” ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, “Душанбе-2025” их дуулгын аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайчид Батлан хамгаалахын сайд Д.Батлут хүндэтгэл үзүүллээ.
Өөрийгөө ялан дийлж, гэмтэл бэртэлтэй хүнд хэцүү цаг мөчийг ажралгүй даван туулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн түүний гавьяа, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол улсын Батлан хамгаалахын яамнаас хоёр өрөө байрны батламжийг гардуулан өглөө.