2025.07.04
Эдийн засаг, Худалдаа
Б.Түвшин:Төсвийн хүрээний агуулгын цаана, төсвийнхөө агуулгыг их явцууруулж байна
УИХ-ын чуулганы 2025.07.04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Б.Түвшин гишүүн байр сууриа илэрхийллээ.
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тогтвортой байдлын тухай хууль төсвийг ингээд олон янзаар тодотгоод л явж байна. Үүнд хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй энэ бүх хуулиуд өөрөө ингээд нөхцөл байдалд хувьсаад байдаг. Үүний цаана яг агуулга нь юу болоод байна вэ гэхлээрээ бид нар эдийн засгийн нөхцөл байдлаа ерөөсөө 3,4 жилээр харж чадахгүй. Цаг тухай үед нь ерөөсөө төлөвлөж чадахгүй байнагэсэн үг. Төсвийн хүрээг тодотголоос үл хамааралтай болгох боломж нэгдүгээрт юу байна вэ? Тодотгол хийх болохоороо төсвийн хүрээгээ өөрчилдөг, төсвийн хүрээ бол нь ирээдүйн 3 жилд эдийн засгаа барьж өгнө гэсэн ийм агуулга явж байдаг.
Хоёрдугаарт төсвийн хүрээний агуулгын цаана, төсвийнхөө агуулгыг их явцууруулж харагдаад байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн удирдах энэ бодлогын бичиг баримтыг бид нар гаргаж байтал яг л улсын төсвийн орлогыг хурааж зарлагыг гаргаж байгаа байдал шиг гаргаж ирдэг. Тэгээд нүүрс зэсээс болонгуут өсгөдөг, бууруулдаг үүнийгээ дагаад төсвийн тогтвортой байдлынхаа тухай хуулиа өөрчилдөг. Тэгэхлээр ямар арга зам хэрэглэж байж , тогтворгүй орчныг тодорхойлж ирээдүйн гурванжилээ тогтвортой байдлаар томьёолж ийшээ зорьж ажиллах вэ.
ШИНЭ МЭДЭЭ



