МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.04
Эдийн засаг, Худалдаа

А.Ариунзаяа: Тэтгэмжээ бодуулах гэж байсан тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагчдынхаа тэтгэмжийн зардлыг нь хасчихлаа. Одоо яах юм!

УИХ-ын чуулганы 2025.07.04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: 

Төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Тодорхой зарчим барьж, хуулиар хүлээсэн үүрэг болон чухал гэж үзсэн асуудлуудыг эргүүлэн тавьсан. Жишээлбэл төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирсэн байсныг эргүүлэн татах шийдвэр гарсантай холбогдуулан тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой, нэмэгдэлтэй холбоотой 1,1 тэрбум төгрөгийг эргүүлэн тавьсан. Гэр бүл, хүүхдийн хэрэг маргааныг шийдвэрлэх шүүх маш чухал байгаа учраас энэ шүүх үйл ажиллагаагаа эхлүүлэх, явуулахад нь 12 тэрбум төгрөгийг ШЕЗ-д эргүүлэн тавьсан. Мөнгө угаах терроризмтой тэмцэх энэ ажил өөрөө Монгол улсыг фатфын саарал жагсаалтад оруулахгүй байх тал дээр анхаарч байгаа учраас Улсын ерөнхий прокурорын төсвийн багцад бас 1,3 тэрбум төгрөгийг тавьсан. Гэх мэтчилэн асуудлуудыг анхаарч явсан боловч хассан зардлууд маань дэд сайдын томилгоо, УИХ, ЗГ-ын нөөц сангийн шинээр тавьсан асуудлуудыг урьд онуудаасаа давахгүй байх боломжит хэмжээнд нь байлгах зэргээр 50 тэрбумыг нэмэлтээр тавьсан байсныг 16 тэрбумыг нь эдгээр асуудалдаа авчихъя гээд саналуудаа оруулаад явсан. Төсвийн байнгын хороон дээр унасан буюу дэмжигдээгүй УИХ-ын гишүүдийн саналууд, дэмжигдээд ороод ирлээ ЗГ-ын нөөц сан 50-ийг тавьсан байсан 50-ийг нь тэр чигээр нь хасах гэхээр ажлын хэсгийн оруулсан 16-тайгаа нийлээд одоо байгаагаасаа бууруулах болчихлоо. Улсын дээд шүүх дээр 2 тэрбум, 1,5 тэрбум нэмэлтээр ороод ирчихлээ. Шаардлагатайг нь уг нь ажлын хэсгийн хүрээнд тавьчихсан байсан. Дахиад энд бараг завшсан маягийн л юм болчихлоо. Боловсролын сайдын төсвийн багцаас 2,6 тэрбумыг аваад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын урсгал руу оруулчихлаа. Тэтгэмжээ бодуулах гэж байсан тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагчдынхаа тэтгэмжийн зардлыг нь хасчихлаа. Яах юм байгаа юм бүү мэд. Засах арга байхгүй энэ хэвээрээ явах нь ийм дэгтэй. Ерөнхийлөгч хориг тавья гэхэд хөрөнгө оруулалт дээр л хэсэгчилсэн хориг тавьж болно. Урсгал дээр бүтнээр нь л тавих нь байна. Мэдэхгүй одоо яах юм байгаа юм юу болоод өнгөрчхөв?

ШИНЭ МЭДЭЭ