А.Ариунзаяа: Гаргасан шийдвэрээ 7 хэмжиж нэг огтлох нь төрийн хүний байх ёстой чанар шүү
УИХ-ын чуулганы 2025/07/04-ний өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/-хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Нэгдүгээрт,
Бид нэг асуудал шийдэх гэж байгаа шүү гэдгийг анхаарлын төвд авчиръя аа гэж бодсон юм. ЗХАБТХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг бид нар дагуулж шийдэж байгаа. Гишүүд маань дараад нь би мэдээгүй гэх вий дээ. Иргэд маань дараад нь би сонсоогүй. Хэзээ шийдчих вэ гэх вэ дээ. 2030 оны 6 сарын 1-ний өдрөөс эхлэн баруун гар талдаа жолооны хүрдтэй механикжсан тээврийн хэрэгслийг Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулах зорилгоор импортлохыг хориглоно гэдэг заалт бид одоо яг батлах гэж байна шүү. Энэ болбол зөв өө. Яагаад энийг хэлж байна вэ гэхлээр зөв. Үүнийг болбол Э.Бат-Үүл хотын дарга 2012 онд хийх оролдлого хийсэн юм. Тухайн үедээ шийдчихсэн байсан бол тухайн үед Ерөнхийлөгч Элбэгдорж чи хүрдээр оролдохоос өөр юм байхгүй байна уу гэж хэлээгүй байсан бол хэчнээн хүн өнөөдөр гүйцэж түрүүлэх үйлдэл дээрээ алдаа гаргаснаас болж амь насаа алдсан тохиолдол байхгүй байсан бэ гэдгийг бид нар ярих ёстой. Энэ яалт ч үгүй ялангуяа хөдөө орон нутгийн замд гүйцэж түрүүлэх үйлдэл дээрээ буруу рультэй машин бүрэн гүйцэд гарч ирж өөдөөс машин ирж байна уу үгүй юү гэдгийг харах боломжтой байдаг учраас ослын шалтгаан болдог юм аа. Энэ болбол судалгаан дээр, нотолгоон дээр, тоон дээр нотлогдсон асуудал. Ийм учраас бид эс үгүй бол дүрмээ өөрчлөх ёстой, эс үгүй бол машиныхаа хүрдийг өөрчлөх ёстой өөр арга байхгүй. Дэлхийн 190 улс орны 60 нь баруун талдаа 130 нь зүүн талдаа рультэй дүрэмтэй манай дүрэм болбол зүүн талынх боловч машины дийлэнх нь баруун талын хүрдтэй. Энэ болбол хоорондоо зөрчилтэй байдаг. Энэ болбол осол шалтгааны учир шалтгаануудын нэг байдаг юм аа гэдгийг онцлон хэлмээр байна аа. Тэгэхээр энэн дээр зориг гаргаж энэ асуудлыг оруулж ирж байгаад нь талархлаа дэвшүүлмээр байна.
Хоёрдугаарт,
Үүнийг баталж байгаа шүү гэдгээ чанга дуугарч гаргасан шийдвэр дээрээ баттай зогсдог байхыг хэлмээр байна. Аливаа шүүмжлэлээс айж, эмээж зөв шийдвэрээсээ буцдаг явдлыг яг одоо зогсооё. Иргэддээ учир шалтгааныг маш сайн зөв тайлбарлаж гаргасан шийдвэрээ гаргахаасаа өмнө 7 хэмжиж нэг огтолж гаргасан шийдвэрийнхээ талд зогсдог байх нь улс төрчид, төрийн хүмүүс, төрийн захиргааны хүмүүс бүгдэд нь байх ёстой зан чанар юм шүү гэдгийг хэлье. Х.Нямбаатар даргад амжилт хүсье.
ШИНЭ МЭДЭЭ






