2025.07.04
Зам, Тээвэр

Х.Нямбаатар: Камерын нэгдсэн системийг ашиглалтад орсны дараа халаасны хулгайн гэмт хэрэг 58%-аар буурсан

УИХ-ын чуулганы 2025/07/04-ний өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/-хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц асуулт асууж, Хотын дарга Х.Нямбаатар хариуллаа.

Нэгт,

техник хяналтын үзлэгийг Зам тээврийн сайд хүсвэл Улаанбаатар хотод хяналт тавих эрхийг нь шилжүүлж болно гэдэг зохицуулалт оруулж байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод авто техникийн үзлэг явуулж байгаа байгууллагуудын 50% нь АТҮТ-ийн буюу ТӨК хариуцаж явж байгаа. 50% нь хувийн сектор явж байгаа. Хууль бусаар гарч байгаа нийтлэг зөрчил юу вэ гэвэл хайбрид машинуудын нүүрсэн янданг импортлосон. Тэгээд үзлэгт орохын өмнө үүдэн талд нь 100 мянган төгрөгөөр нүүрсэн янданг суурилуулж өгөөд үзлэгт оруулчхаад буцааж тайлж авдаг ийм хууль бус бизнес явж байгаа. Сая Зам тээврийн сайд руу бичиг явуулсан. Одоогоос эхлээд улсын үзлэгийн газрууд дээр нүүрсэн яндан дээр нь авто тээврийн хэрэгслийнх нь арлын дугаарыг цифрл цохиж байгаа. Өөрөөр хэлбэл солихгүй байх боломжийг олгож байгаа. Тэгэхээр цаашид энэ хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа учраас Зам тээврийн сайд хүсвэл ийм байдлаар явъя гэж байгаа.

Хоёрт,

Энэ техникийн үзлэгээр дуу чимээ ихтэй мотоциклын асуудлыг яаж шийдэх гэж байна аа гээд НИТХ дээр нэр бүхий ИТХ-ын төлөөлөгч нар яг энэ асуудлаар Нийслэлийн иргэдийн хурлын тогтоол гаргая. Өөрөөр хэлбэл дуу чимээний бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдийн хүлцэх хэмжээний децибелийг мотоцикл, байкууд дээр тавья гэдэг ийм санаачилгууд өрнөөд явж байгаа гэдгийг хэлье.  Би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа энэ камерын нэгдсэн системийн ТЭЗҮ-ийг анх боловсруулсан. Тэгээд би ажлаа өгөөд хотын даргаар очихдоо нөгөө ТЭЗҮ-ээ барьж очоод үргэлжлүүлсэн. Одоо манай систем бүрэн ашиглалтад орсон. 9 дэд төв байгуулагдсан. Одоогийн байдлаар 2606 камерын систем бүрэн ажиллаж байна.  Өнөөдөр 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 531,569 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс 86,8 мянга нь хөдөө орон нутгийн машинууд явж байна. 30,210 машин татвараа төлөөгүй явж байна. 13,7 мянган машин техникийн хяналтын үзлэгт ороогүй байна. 8,440 машин 100 мянгаас дээш төгрөгийн торгуулиа төлөөгүй хугацаа хэтрэлттэй явж байна. 29,7 мянган машин жолоочийн хариуцлагын даатгалд даатгагдаагүй байна. 340 мянган зөрчил одоогийн байдлаар үйлдээд байж байна. 139,6 мянган машин зөрчил гаргасны дараа мессежээр тухайн машинуудад дуудлагыг мессежээр та ийм зөрчил гаргалаа шүү гэдгийг хэлж байна. Тэгэхээр бид бол нөгөө хянаж чаддаг систем рүүгээ орсон. Бид нар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар орон нутагт орж байгаа торгуулийн орлогын 50-аас доошгүй хувийг камерын нэгдсэн системийг өргөтгөн тавихад зориулахаар ийм хууль баталсан. Энэ хууль одоо энэ нийслэлийн төсвийн тодотголоос хэрэгжиж эхэлнэ. Сөүл хот гэхэд өдөрт дунджаар нэг хүн 400 удаа камерт өртөж байж гэрээсээ гараад ажил дээрээ очоод буцаад гэртээ харихад өртдөг байдлаар бид нар камерын нэгдсэн системийг манайд ашиглалтад орсон чинь халаасны хулгайн гэмт хэрэг 58%-аар буурсан. Өөрөөр хэлбэл энэ камерын системийнх нь өөрийнх нь ач холбогдол ийм байгаа. Жолоочийн хариуцлагын даатгалын хуульд өөрчлөлт оруулж байгаа нь хэрвээ хоорондоо маргахгүй камераараа шийдүүлчихье гэх юм бол шууд 2 тийшээгээ салаад явна.

ШИНЭ МЭДЭЭ