2012.09.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Хүүхэд асрах үйлчилгээг нэвтрүүлэхээр хуулийн нээлттэй хэлэлцүүлэг явууллаа

Нийслэлд цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа учраас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Г.Уянга, С.Ганбаатар нарын санаачлагаар гаднын орнуудад хэрэгжүүлдэг "Day-Care" буюу хүүхэд асрах үйлчилгээг судалж, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ.  

Хүүхэд асрах үйлчилгээний гол зарчим нь хуулийн хүрээнд тодорхой шаардлага хангасан хүнийг зургаа хүртэлх тооны хүүхэд харсных нь төлөө төрөөс санхүүжүүлэх аж.   Тухайлбал, нэг хүүхдэд ноогдох хувьсах зардал 70500, нэг хүүхдэд ноогдох хоолны зардал нь 40 мянган төгрөгийг олгох бөгөөд хүүхэд асрах үйлчилгээ үзүүлж буй иргэн өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулж байгаа бол урсгал зардлыг нь санхүүжүүлэх аж.   Үүнтэй холбогдуулж тус хуулийн төслийг боловсруулсан НББСШУ-ы байнгын хорооныхон Засгийн газар, холбогдох яам, эцэг эхийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулах юм байна.  

ШИНЭ МЭДЭЭ