Бие даагчид намын жагсаалтыг эсэргүүцнэ
Бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар.
2013.05.31
Улстөр

Бие даагчид намын жагсаалтыг эсэргүүцнэ

УИХ болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон. Ингэхдээ намын жагсаалтаар парламентад орж ирдэг хувилбарыг бий болгосон юм. Харин намын жагсаалтын квотыг нэмэх талаар гишүүд ярьж эхэлсэн гэнэ. Ялангуяа Ардын нам, Ардчилсан намын эрх мэдэлтнүүдэд энэ квотыг нэмэх сонирхол их байгаа аж.

Бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм байна. Шалтгаан нь УИХ-ын гишүүдийн ард түмний сонголтоор баталгаажихаас илүүтэй намын жагсаалт нэрийн дор эрх мэдлээсээ хөндийрөх бодолгүй хүмүүст сайхан боломж олгох нь хэмээн үзэж буй. Ямартай ч бие даагч гишүүд хоёр том намын гишүүдийн намын жагсаалтын квотыг нэмэх асуудлыг зогсоохоор ажиллах бололтой.

ШИНЭ МЭДЭЭ