МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2013.11.21

Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна

Ийгл телевизийн “Халуун сэдэв” тоймчийн хөтөлбөр “Эрдэс баялгийн бодлого ба бичил уурхай” сэдвийн хүрээнд хүрлээ.

Тоймч: Эрдэс баялгийн бодлого маш товч тодорхой бичиг баримт байх ёстой. Товч байх нь тодорхой байна гэсэн үг. Тунхагийн шинжтэй заалтуудыг хэт олон оруулбал энэ нь өөрөө хүч муутай, хэрэгждэггүй тогтоол, хуулиудын нэг болно гэсэн шүүмжлэл ч нөгөө талаас гарч байгаа юм. “Стратегийн” гэдэг үгийг хэрхэн яаж шийдэх болсон талаар ажлын хэсгийн ахлагчаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа: 2007 оны 27-дугаар тогтоолын нэг, хоёрдугаар хавсралтаар батлагдсан ордууд бий. Энэ ордуудаа 2025 он хүртэл цэгцэлье. Төрийн өөрийнхөө оролцоог худалдах юм уу, нээлттэй хувьцаат компани болгох юм уу. Алийг нь стратегийн ордодоо, ямар шалгуураар бүртгэх.

Одоогийн ашигт малтмалын хуульд байгаа тодорхойлолт нь нийцэж байгаа эсэх, өөрчлөх зүйл юу байна гээд бүх зүйлүүдээ тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ хэдэн ордоороо хязгаарлаад үйл ажиллагааг нь явуулж, чадавхижуулан, эдийн засгийн үр ашгийг нь нэмэгдүүлнэ. Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах хэлбэр лүү орно гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ