Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн өсөлтийн хурд энэ хэвээрээ байвал бид валютын зээлээ төлж чадахгүй
УИХ-ын гишуун, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат
2013.11.21
Эдийн засаг, Худалдаа

Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн өсөлтийн хурд энэ хэвээрээ байвал бид валютын зээлээ төлж чадахгүй

УИХ-ын гишуун, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-УИХ ирэх жилийн төсвийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Их л бага хугацаанд, бараг хэлэлцүүлэггүйгээр баталчих шиг болсон. Хэр төсөв болсон гэж та үзэж байна?

-УИХ дээр гэхээсээ илүү намын бүлгүүд Ажлын хэсэг гаргаж, ирэх оны төсвийг хэлэлцлээ л дээ. Эдгээр ажлын хэсгүүд ирэх оны төсвийг нэлээн шүүсэн. Сүүлийн жилүүдэд улсын төсөв байнга орлогын тасалдалтай явж байгаа. Үргэлж араас нь тодотгол хийдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид төлөвлөлт хийхдээ алдаа гаргаж байна. Энд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Жишээ нь, Монгол Улс 30 мянган тонн нүүрс экспортолно гэж 2013 оны төсөвт тусгасан байхад өнөөдөр дөнгөж арав гаруй мянгатай л байх жишээтэй.

Үүнд гадаад, дотоодын хүчин зүйл хоёулаа л нөлөөлсөн. Эдгээр хүчин зүйлүүдээс болж төсөвт тодорхой хэмжээний тасалдал бий болоод байгаа юм. Тиймээс ирэх жил ийм зүйл битгий байгаасай л гэж бодож байна. Хэрэв гадна, дотны нөлөөллөөс болж ийм байдал бий болвол дахиад л тодотгол хийнэ байх. Яагаад гэхээр өмнөх оны төлөвлөлт дахиад л орж ирж байна шүү дээ. Анх 2013 оны төсвийг батлах гэж байхад Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд би тодорхой хэмжээнд шүүмжлэлтэй хандаж байсан.

Төсвийн орлого гэдэг эдийн засагтай шууд холбоотой.

Тухайн үед Монгол Улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч, түүхэнд байгаагүй амжилт тогтоолоо гэсэн. Гэтэл орлого 600 тэрбум төгрөг байсан байхгүй. Төсвийн орлого гэдэг эдийн засагтай шууд холбоотой. Өндөр өсөлттэй жилийн орлого 600-хан тэрбум төгрөг байхад, төлөвлөлт дээрээ хоёр их наяд төгрөг тавьчихсан байсан. Уг нь гүйцэтгэлтэй уялдсан төлөвлөгөөг хийх ёстой атал,  2013 оных төлөвлөгөөнд уяж төсвөө хийсэн.

Энэ онд орлогын төлөвлөгөө 1.5 их наяд төгрөгөөр тасарлаа гэж байгаа. Үүнийг зарлагаа танах, Засгийн газрын дотоод бонд гаргах гэх мэтээр нөхөж байна. Гэхдээ төсвийн төлөвлөгөөнд нөлөөлөөд байгаа гадны хүчин зүйлийг арилгах ажлыг Засгийн газар хийж хэрэгжүүлээгүй тохиолдолд дахиад л орлогын тасалдал бий болно. Тиймээс цаашид үүнд их анхаарч ажиллах ёстой.

-Төсвийг батлахдаа ирэх жил ам.долларын ханшийг 1384 төгрөгт барихаар тооцлоо. Ийм боломж бий гэж та харж байна уу?

-1384 дээр байгаасай гэж би хүртэл хүсч байна. Засгийн газар их гэгээлэг төсөөлөл оруулж ирсэн. Үүнд манай гишүүд шүүмжлэлтэй хандсан. Валютын ханшийг төсөвт 1384 төгрөгөөр авах нь зарлага талдаа ч нөлөөлнө, орлого талдаа ч нөлөөлнө. Манай улсын орлогын дийлэнх нь экспортын бүтээгдэхүүнээс бүрддэг. Үүнээсээ хамаараад ам.доллар 1384 төгрөг байх нь орлогод нөлөөлөх тал бий. Нөгөө талдаа зээлийн төлөлтөөс эхлээд.

Валютаар хийх төлбөр Монгол Улсад бий. Энэ нь зарлага талдаа нөлөөлнө. Энэ талаар холбогдох санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүдтэй ярьж байхад өөрчлөлтийн зөрүү нь орлого талдаа давамгайлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь төсөвт ашигтай. Яг 1384 дээрээ бариасай гэж бодож байгаа боловч тэр бол маш төвөгтэй. Өнөөдөр гэхэд ам.долларын ханш 1800 хүрэх гэж байна. Өдөрт бараг арван төгрөгөөр нэмэгдээд байгаа ханшийг ирэх онд 300400 төгрөгөөр доош буулгана гэдгийг би хувьдаа маш хэцүү гэж харж байна. Ямар ажил, арга хэмжээ авч байж буулгахыг эрх баригчид өөрсдөө тооцож байгаа байлгүй.

-Валютын ханшийг таниас асуусны учир нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын хэмжээг унасантай холбоотой. Манай Засгийн газар одоо 3.5 тэрбум ам.долларын бонд босгох эрхтэй байгаа. УИХ Засгийн газрыг таван тэрбум ам.долларын бонд гаргахыг зөвшөөрсөн тогтоол өнгөрсөн жил гаргасан. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлахдаа Засгийн газрын оруулж ирсэн саналыг унагасан нь УИХ өмнөх тогтоолоосоо зөрсөн шийдвэр гаргаж байгаа хэрэг биш үү. Энэ нь валютын хомсдол бий болоход бас нөлөөлөх байх?

-Таван тэрбум ам.долларын өр гэдэг Монгол Улсын өмнөх хорин жилийн өрийг нэг нугалсантай тэнцэнэ шүү дээ. Ийм их хэмжээний өрийг энэ богино хугацаанд тавьчихаад эргүүлж төлөх асуудал нь маш хүнд. Монголчууд өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэж ярьдаг. Өнөөдөр таван тэрбум ам.долларын өрөнд ороод явъя гэж бодъё. Гэтэл Монгол Улсын эдийн засгийн хурд цаашид яг энэ хэмжээгээрээ яваа тохиолдолд дээрх зээлийг төлөх боломж байхгүй. Яг одоогийн өндөр өсөлттэй гэж яриад байгаа эдийн засгийн өсөлтөөрөө явж байгаа нөхцөлд. Магадгүй эдийн засаг 100 хувиар өсч байж тийм бололцоо бий болох байх.

-Яагаад?

2018 онд их эзэн Чингис хаанаараа нэрлээд авчихсан бондынхоо 500 сая ам.долларыг нь төлөх ёстой.

-Яагаад гэвэл 2017 онд манай улс Хөгжлийн банкаар авсан 580 сая ам.долларын зээлийг төлнө. 2018 онд их эзэн Чингис хаанаараа нэрлээд авчихсан бондынхоо 500 сая ам.долларыг нь төлөх ёстой. Дээр нь нэг тэрбум амдолларынхаа хүүг төлнө гээд бодоод үзэхээр жилд нэг их наяд төгрөгийн өрийг Монгол Улс төлөх болж байгаа юм. Гэтэл сая төсөв батлахад Монгол Улсын бүтэн жилийн хөрөнгө оруулалт нь 1.1 их наяд байна шүү дээ.

Магадгүй 2017, 2018 онд яг энэ байдлаараа байх юм бол Монгол Улс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүй. Хөрөнгө оруулалт хийхгүй байна гэдэг эдийн засаг саарна. Татвар төлөгчдөөс хураасан хөрөнгөөрөө эргээд бүтээн байгуулалт хийж байна гэдэг улсын ДНБ-ийг өсгөж, эдийн засгаа тэтгэж байдаг. Тэгвэл ирэх 2017, 2018 онд эдийн засгийг төрөөс тэтгэх ямар ч бололцоогүй болох нөхцөл үүсэх гэж байна. Тиймээс цаашдаа өрийн асуудалд их болгоомжтой хандах ёстой юм.

-Гэвч Засгийн газрын зарим сайд энэ бол өр биш гэж нэрлээд байгаа шүү дээ?

Бонд гэдэг дунд хугацаанд төлбөр нь төлөгддөг өр. Зарим : нөхөд “Энэ өр бараг хүчингүй болчих байх” гэж ярьж байна билээ. Орос ах нар шиг манай өрийг хүчингүй болгох шийдвэрийг ямар ч улс гаргахгүй. Бонд гэдэг Засгийн газар баталгаа гаргаад авчихсан өрийн бичиг. Харин 30, 40 жилийн хугацаатай урт хугацааны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч болно. Гэтэл дунд хугацаанд төлбөр гүйцэтгэгддэг өрийн бичиг гаргаад явахыг Монгол Улсын эдийн засгийн хурдац гүйцэж чадахгүй.

Маш том хямрал нүүрлэнэ. Тиймээс улсын өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх Засгийн газрын саналыг МАН-ын бүлэг хүлээж аваагүй. Үүнийг ойлгож байгаа гишүүд МАН-аас гадна байгаа учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн санал хураалтад эсрэг кноп дарсан. Ингэснээрээ Монгол Улс ирээдүй үр хойчоо өрийн дарамтад орохоос хааж чадсан гэж бодож байна.

-Ер нь 2014 оны төсөвт тусгасан хөрөнгө оруулалтууд хэр оновчтой болж чадсан бол. Өнгөрсөн хугацаанд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн зарчмаар ханддаг байснаас болж хөдөө хөрөнгө оруулалт хийгддэг, иргэд нь хотод амьдардаг байдал бий болсон гэх шүүмжлэл их гарч байна?

-Би дээр хэлсэн, 2012 оноос эхлээд улсын төсөвт доголдолтой байдал үүсчихсэн гэж. Үүнээс болоод зарлагаа санхүүжүүлж чадахгүй байна. Жишээ нь 2012 онд төсөвлөсөн ажил хөрөнгө мөнгөгүйгээс болоод эхлээч үгүй тохиолдол байна шүү дээ. Тэгээд 2014 оны төсөвт дахиад тавигддаг. Жишээ нь, би Сэлэнгийн тойргоос нэр. дэвшиж, сонгогдсон гишүүн. 2012 онд Сэлэнгэд очихдоо "За танай суманд цэцэрлэг барина. гэж хэлсэн. 2013 онд дахиад давтсан. Одоо 2014 онд дахиад хэлэх гэж байгаа байхгүй юу.

Энэ маань төсвийн төлөвлөлт доголдолтой байгаа учраас ийм байдал гараад байгааг харуулж байна. Тиймээс бүх төлөвлөгдсөн ажлуудыг тодорхой хэмжээнд шалгаж, аудитын дүгнэлт гаргуулах гэж байна. Энэ барилга цаашдаа тус сумд хэрэгтэй юм уу, юунаас болж удаашрав, яагаад өртөг зардал нь өсчихөв гэдэг дээр дүгнэлт гаргаж, ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Дээрээс нь тойргийн гишүүдэд нэг зовлон байдаг. Бид тойрог дээрээ очоод “Би ийм хууль санаачилж, тийм ажил хийсэн” гэж ярихад хүлээж авдаг нэг хэсэг хүн байна.

Гэхдээ аймаг орон нутагт яг юу хийчихэв гэдгийг нь хардаг хүн нөгөө улсуудаасаа олон байдаг. Тиймээс “Энэ нөхөр 2012 онд ярьж байсан зүйлээ дахиад л ярьж явна" гэж хэлүүлэхгүйн тулд шинээр хөрөнгө оруулалтыг бага ч гэсэн тавиач гэсэн санал гаргасан. Тиймээс аймаг аймаг дээр бага сагахан хөрөнгө оруулалт тавьсан зүйл бий л дээ. Гэхдээ маш цөөхөн. Яагаад гэвэл одоо төсвөө эрүүлжүүлж авах ёстой.

-Ерөнхий сайдын хэлснээр авлигажсан төсөв гэж нэрлээд байгаа асуудал уу?

Төсөв яагаад авлигажаад ороод ирэв гэдгийг эрх баригчид өөрсдөө шийдэх ёстой биз дээ.

-Хэн хаанаас яаж авлигажуулсныг тодорхойлж чадаагүй. Төсөв яагаад авлигажаад ороод ирэв гэдгийг эрх баригчид өөрсдөө шийдэх ёстой биз дээ. Гэтэл авлигажсан төсөв гэж хэлснээс болоод улс төрийн         намуудын дунд нэлээн маргаан үүсч байх жишээтэй. Энэ маргаанд цэг тавих зайлшгүй шалтгаан бий. Хоёрдугаарт, төсвийг заавал эрүүлжүүлэх ёстой.

Нэгэнт татвар төлөгчийн мөнгөөр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд эхлүүлсэн ажлыг дуусгах нь зөв. Болсон болоогүй баахан нүх, цутгасан суурь, босгосон карказуудтай байх ёсгүй биз дээ. Адаглаад тэр суурийг цутгуулахын тулд татвар төлөгчдийн мөнгө зарсан л байх. Үүнийг яагаад үргүй зардал болгох гээд байгаа юм бэ гэдэг шаардлагыг тавиад, 2013 төсвийн тодотголоос хасагдсан болоод, 2014 онд тусгаагүй ажлуудад аудитын дүгнэлт гаргахаар болж байна. Улсын төсөв ерөнхийдөө ийм л болж байна. Бид улсын төсвийн байгууллагуудын урсгал зардлыг өмнөх оны түвшингээс багасгах ёстой гээд бууруулсан.

-Засгийн газар төсвөө танилцуулахдаа тэвчиж болох зардлуудыг танана гэж байсан. УИХ-аар зардлыг хэр багасгасан бэ?

-Тэвчиж болох зардлуудыг танаж чадсан гэж бодож байна. Би Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаас гадна Төсвийн хуулийн ажлын хэсэгт багтаж ажилласан. Бид ерөөсөө урсгал зардлаас тэвчиж болохыг нь хасах ёстой, өмнөх оны түвшинд нь царцаах ёстой гэж үзсэн. Тиймээс ч өмнөх онькоос нэмэгдсэн бүх урсгал зарддыг бууруулсан. Тэгж байж 31 тэрбум төгрөг хэмнэсэн.

-МАН-ын бүлгийн зүгээс ирэх онд цалинг 30 хүртэл хувиар      нэмэгдүүлэхийг шаардаж, эрх баригчдад уг шаарддагаа хүргүүлсэн. Гэвч үр дүнд хүрсэнгүй өнгөрч байх шиг байна уу даа?

-Огт нэмээгүй биш нэмсэн. Гэхдээ МАН-ын бүлгийн тавьсан шаардлагын хэмжээнд хүргэж чадаагүй. Тайлбараа хэлэхдээ “Инфляцийн түвшинтэй уялдуулж байна" гэдэг. Тиймээс ирэх онд цалин, тэтгэврийг 8-10 хувиар өсгөхөөр болж байна.

-Төсвийг хэлэлцэх үеэр их дээд сургуулийн оюутнуудын тэтгэмжийн асуудал сөхөгдөж, олгох эсэхийг Засгийн газар шийдэж байхаар боллоо. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Манай намын бүлэг үүн дээр эсрэг байр суурьтай байсан. Шалгуурынх нь хувьд тухайн сургуулийг төгссөн оюутны хэдэн хувь нь ажлын байраар хангагдсан эсэхээс хамаарна гэж байгаа. Энэ бол утгагүй шалгуур. Оюутан төгсөөд ажлын байртай болох эсэх нь тэр сургуульд ямар хамаатай юм бэ. Яах вэ сургалтын орчноо сайжруулах, чанаржуулах асуудал байдаг байж болох юм. Гэхдээ тэр нөхцөл өнөөдөр манай улсад байна уу.

Монголд оюутнууд ямар хүчин зүйлээрээ ажилтай болдгийг мэдэж байгаа юм уу. Сургуулийнхаа нэрээр ажилтай болж байна уу, эсвэл танил тал ах дүүгээрээ яриулж байна уу. Үгүй бол өөрийнхөө чадвараар ажлаа олж байгаа эсэх судалгааг гаргаж ирэх ёстой. Тэгэхгүйгээр МУИС-ийг төгссөн бол бүгд ажилтай болдог учраас тэр сургуулийн оюутнууд тэтгэлэг авдаг.

Харин өөр нэг хувийн сургуулийн оюутан жижиг сургууль төгссөн гэдэг утгаараа ажилгүй үлддэг бол тус сургуульд суралцагчид авахгүй гэх зарчим байж болохгүй. Хоёрдугаарт, хуульдаа нэгэнт хөдөлмөрийн хөлсний доод жишгээр өгнө гээд заачихсан зүйлийг Засгийн газар заавал тогтоох гээд байх ямар хэрэгтэй юм бэ. Хуулиараа л өгөх ёстой.

-Оюутнууд тойргоосоо сонгогдсон гишүүд рүү мессэж бичиж, энэ саналыг эсэргүүцэж өгөөч гэж байгаа гэсэн. Танд тийм мессэж ирэв үү?

-Ирсэн. Надад бараг хоёр гурван зуун мессэж ирсэн. ‘Танай тойргийн оюутан байна...” гэдэг. Миний хувьд энэ асуудалд өмнөх хуулийн заалтаараа л явах ёстой гэж бодож байна. Оюутнуудын тэтгэлгийг олгох л ёстой. Сая бүр “олгож болно” гэсэн заалт орсныг манай намын бүлэг “олгоно” болгосон шүү дээ. Оюутнуудад өгч байгаа тэтгэлэг зөвхөн тэдэнд өгч байгаа мөнгө биш шүү дээ. Эцэг эхэд нь маш том дэмжлэг үзүүлдэг.

-Гэхдээ ингэж хавтгайруулсан тэтгэлгийг тараах нь төсөвт дарамт болоод байгаа юм биш үү. Та бүхэн амласан гэдэг утгаар нь шаардлага тавиад байна уу, эсвэл тийм боломж бололцоо манай эдийн засагт бий гэж хараад байна уу?

-Төсөвт тавигдаж байгаа бүх л зүйл төсвийн зардал шүү дээ. Түүнээс биш оюутнуудын тэтгэлэг дарамт болдог, бусад нь болдоггүй байж болохгүй. Өнөөдөр хүүхдийн мөнгө гээд олгож л байна. Ялгаагүй л шинээр өгч байгаа тэтгэлэг.

-Ямар ч байсан төсвөө хугацаанд нь амжаад баталчихлаа. Гэтэл хэрэгжиж эхлээгүй хуульдаа тодотгол хийх тухай ярьж байна. УИХ- ын дарга бүр энэ чуулганаар амжаад хийх  саналтай байгаагаа хэлсэн. Тодотголоор “дуусдаггүй барилгууд”-аас өөр ярих зүйл байгаа юм уу?

 -Энэ асуудлаар Төсвийн байнгын хороо нэлээн маргаантай байсан. Тэгээд протоколд тусгаад явахаар болж байна. Аудитын дүгнэлт         гарахад хөрөнгө оруулалт нь тэг гэж тавьсан ажлууд дээрээ л тодотгол хийх байх. Түүнээс биш урсгал зардал гэх мэт асуудалд тодотгол хийх шаардлагагүй.

ШИНЭ МЭДЭЭ