С.Ганбаатар: Энэ 17 сайдаас болж маш их хохирол амслаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.04.17
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Ганбаатар: Энэ 17 сайдаас болж маш их хохирол амслаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа

-УИХ-ын маргаашийн нэгдсэн чуулганаар “Давхар  дээл”-ийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Та үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлж байгаа юм байна. Хууль хэрэгжүүлэх хугацааны хувьд гишүүдийн байр суурь өөр өөр байгаа. Таны хувьд аль хэсэгт нэгдэж байгаа вэ?

-Миний хувьд УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалыг давхар хаших нь буруу гэж үзэж байгаа. Тэр тусмаа  хуулийг баталсан цагаас нь эхлэн хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьт бат зогсоно.  “2016 он хүртэл би хулгай хийе, харин дараачийн хүмүүст ийм боломж олгож болохгүй” гэсэн утгагүй хувилбар байж болохгүй. 2016 онд гарч ирсэн хүмүүс 2020, магадгүй 2024 он болгоно.  Шаардлагын хувьд өнөөдөртөө /өчигдөр/ багтаагаад бүх гишүүнд шаардлагаа хүргүүлнэ. Тэр дундаа давхар албан тушаал хашиж байгаа сайд нарт ч энэ уриалга хүрэх болно.

-Уриалга, сануулга явуулахаар “Хууль зөрсөн үйлдэл”  гэж  тодорхойлоод байгаа шүү дээ. “Давхар дээл”-тэй гишүүдэд өөрийнхөө төлөө санал өгөхгүй байхыг сануулж, шаардлага явуулсан МАН-ын бүлгийн даргыг АН-ынхан Халдашгүй байдлын дэд хороонд өгч, шалгуулахаар болоод байгаа. Таныг ч бас “Гишүүдийн бүрэн эрхэд халдлаа” гэх  юм биш биз дээ?

-Намайг халдашгүй битгий хэл халддаг аюулгүй байдлын дэд хороонд өгсөн ч болно. Энэ бол юу ч биш. Би тэмцэл хийгээд өлсгөлөн зарлаад “Оюутолгой”-н эсрэг зөндөө тэмцэл хийж байхад маш олон аюултай бичгүүд ирж байсан. Ардын намынханд хандаж  хэлэхэд, “Энэ бол юу ч биш шүү, санаа битгий зовоорой. Улам шаргуу байгаарай. Нөгөөтэйгүүр та нар маань 4-5 жилийн өмнө толгой нь эргэсэн байсан гэдгээ  санаж яваарай. Хойшид хэзээ ч ингэж болохгүй шүү” гэдгийг чин сэтгэлээсээ хэлмээр байна.

-Таны адил  “Давхар дээл”-ийг яг одоо тайлах нь зөв  гэсэн хувилбарт санал нэгдэж байгаа гишүүн хэр болон байгаа бол?

-Яг одоо, өнөөдөр, нэн  даруй тайлах нь зүйтэй. Надтай санал нэгдэх  гишүүн олон байгаа гэдэгт  итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ бол зарчмын асуудал. Тэгэхээр гишүүд энэ асуудалд ямар бүлэглэлд харьяалагддаг, ямар хүн намайг дэмжсэн. Хэн намайг гишүүн болгосон гэж олон долоон хайр дурлал бодохын оронд хатуу зарчмаа л баримтлах хэрэгтэй.

2016 он хүртэл би хулгай хийе, харин дараачийн хүмүүст ийм боломж олгож болохгүй” гэсэн утгагүй хувилбар байж болохгүй. 2016 онд гарч ирсэн хүмүүс 2020, магадгүй 2024 он болгоно.

Монголын ард түмэн юу хүсч байна. Аль шийдвэр нь тэдэнд хэрэгтэй вэ гэдгийг л бод. Намайг сонгосон хүмүүст аль хувилбар нь зөв бэ  гэдгийг тооцоол. Ард иргэд үнэн ардчилал Монголд хэрэгжээсэй гэж хүсч байгаа. Ардчилал  Грекд мянга гаруй жилийн өмнө бий болохдоо үндсэн  зарчим нь эрх мэдлийн хуваарилалт гэж тодорхойлсон. Тэр нь юу гэхээр шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийн дагуу мөнгийг зарцуулах, хэрэгжүүлэх  хоёр нь  тусдаа, өөр бие даасан гарт байх ёстой.  Нэг хүний гарт  байж болохгүй, хэрвээ нэг хүний гарт орвол тэр үеэс дарангуйлал эхэлнэ гэж үзсэн.

-Тэгэхээр  гишүүд  давхар албан тушаал хашиж байгааг  та дарангуйлал гэж үзэж байгаа байх нь  ээ?

-Энэ парламентад мөнгө, эрх мэдлийн дарангуйлал аль хэдийнэ хүчээ авчихсан. Би нэг зүйлийг танай сониноор дамжуулж хэлмээр байна. Европт загалмайтны шашны аян дайн зуу гаруй жил асар хүчтэй өрнөж, олон  зуун мянган хүн нас барсан. Европ тэр чигээрээ маш том дайны хөлд үрэгдэж, зовж зүдэрсэн.

Гэхдээ нэг өдөр үүнийг зогсоосон. Тэр нь шашин, төр  хоёр хамт байснаас болж, шашин хоорондын үл ойлголцол төр хоорондынх болсноос дайн гарахад хүргээд байна гэдгийг ухаарсан явдал. Ингээд шашин, төр хоёрыг салгасан. Шашин нь шашнаараа нэг хүний гарт бай, төр нь төрөөрөө нэг хүний гарт бай. Шашин, төр хоёрыг өөр өөр хүн удирдъя гэж шийдсэн.

Өнөөдөр дэлхий даяараа, ганц Монголд ч биш, мөнгө, төр хоёр нэг гарт байгаа учраасавлига, идэж уух, баян хоосны ялгаа, ажилгүйдэл газар авчихаад байна.  Жирийн олон хүмүүсийн эрх ашгийн дээгүүр үндэстэн дамнасан корпорациуд, том том цөөхөн элитүүдийн эрх ашиг улс орнуудад дандаа хууль болчихоод байна.

Мөнгө үнэртсэн хүмүүсийн асуудал дандаа хуульд нөлөөтэй  орж ирээд байдаг. Үүнийг болиулах  хамгийн сайн арга гэж хэлэхгүй ч бидний мэдэж байгаа хамгийн зөв гарц нь мөнгөний талаар төсөв баталдаг эрх мэдлийг нэг гарт биш, өөр хүнд өгөх.  Өөрөөр хэлбэл, төсөв баталдаг эрх мэдлийг УИХ-д, мөнгө хэрэгжүүлэх эрх мэдлийг өөр институцид буюу Засгийн газарт  ч өгч болно. Гагцүү Засгийн газар, УИХ хоёр нэг гарт байж болохгүй л гэдгийг хэлээд байгаа юм. Товчхондоо, УИХ-ын гишүүд давхар албан тушаал хашдгийг нэн даруй болиулах хэрэгтэй байна.

-УИХ-ын гишүүн аль нэг салбарын сайдын ажлыг давхар хийдэг тогтолцоо  өнөөдөр гэнэт гараад ирсэн юм биш. Өнгөрсөн парламентад ч ийм үзэгдэл байсан. Гэхдээ энэ удаад  давхар дээлтнүүдийн тоо   олширчихоод байгаад л асуудлын гол байх шиг байна?

-Өмнө нь  ажиллаж байсан МАХН, МАН арчаагүй байсан. Тэд өнөөдөр ч гоочлуулж байна. Гэхдээ энэ асуудлыг хүчтэй тавьж байгаад нь би баярлаж байгаа.  Давхар албан тушаал хаших асуудал яагаад ингэж хурцаар илрээд байна вэ гэвэл Ардын нам засаг барьж байх үед 11-13 сайдтай байсан.

Тэр үед гишүүд 40-50-ын дотор хэлбэлзэж байлаа. Процент нь 20-25 хувь гэсэн үг, заримдаа 20 хувь ч хүрэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, 80 хувь нь нөгөө 20 хувиа хянаж байлаа. Тэр үед энэ асуудал хурц илрэхгүй байсан нь ийм шалтгаантай.  Гэтэл өнөөдөр  АН-ынхан 34 гишүүнтэй. Үүнээс Засгийн газарт УИХ-аас 17 сайд байна. Бараг тал орчим хувь нь давхар албан тушаал хашиж байна.

Тэд өнөөдөр Засгийн газраа хянаж чадахгүй байна. Нөгөө АН-ын 34-өө УИХ нь хянаж чадахгүй байдал үүсчихээд байна шүү дээ. Үндсэндээ тэр 17 хүний халаасанд УИХ байна гэсэн үг.  Үүнийг зогсоох ёстой. Байгууллагаар бол Монгол гэдэг том улсын даргыг 76 хүнээр тавьсан.

Гэхдээ энэ 76-д ард түмэн “Чи ерөнхий нягтлан бодогч болоорой” гэдэг давхар эрх өгөөгүй юм шүү. Гэтэл 76 гарч ирэнгүүтээ өөрөө өөртөө ерөнхий нягтлан бодогч болох эрх мэдэл өгчихөөд байна. Угтаа дарга, нягтлан бодогч хоёр ойр байж болдоггүй. Тэр бүү хэл, хамаатан садан ч байж болохгүй гэж ярьдаг. “Давхар дээл”-ний талаарх асуудал бол ийм л энгийн зүйл шүү дээ.

-АН-ын зүгээс  “Давхар дээл”-тэй сайд нараа авч үлдэхийн тулд янз бүрээр л үзэж байна.Улс төрийн лобби, тохиролцоо ид явагдаж байна л гэх юм.  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс “Давхар дээл”-ний тухай хуулийг төслийг хэлэлцэх үед завсарлага авсныг  ингэж хардаж байгаа.  Эвслийн бүлгийнхэн “Тохиролцох завсарлагаа авлаа” ч гэж тайлбарласан байсан?

-Эвслийнхэн бол “Биеэ үнэлэгчид”. Тэд “Давхар дээл”-ний талаарх хууль дээр завсарлага авснаараа Монголын ард түмний тэдэнд итгэж байсан итгэлийг үндсэндээ маш хүндээр хөсөрдүүллээ. Би тэдний өмнөөс харамсч байна. Тэдэнд Монголын ард түмэн итгэсэн. Тэр итгэлийг  өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлын төлөө худалдсан гэж би хэлнэ. 

-Зарим нь ингэж наймаа, тохиролцоо хийж байхад шударга гишүүн бас байх шиг байна шүү. Тэдний түүчээ нь Ц.Баярсайхан сайд боллоо?

-АН дотор  шударга гишүүн олон бий. Тэднийг ард түмэн минь хайрлаарай. Маш их дарамт дунд ард түмэндээ үнэнч, сонгосон итгэл найдварыг чинь биелүүлэх гэж хичээж байгаа. Тухайлбал,  М.Батчимэг, Ж.Батзандан, Д.Ганбат, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, М.Зоригт гээд олон гишүүнийг энд нэрлэж болно. Тэд сонгогчдынхоо төлөө тууштай байгаа. Энэ хүмүүс шударга засаглал, улс төр цэвэр байхын төлөө маш их дарамтад байгааг дэргэд нь байгаа би мэдэрч байгаа. Миний хувьд тэдэнд  их хүндэтгэлтэй ханддаг. Би үүнийг олон нийтэд хэлэх үүрэгтэй.

-Д.Зоригт гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Давхар дээл”-ийг 2016 оноос өмнө тайлах гэвэл Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ хэлсэн” гэсэн байна лээ. Ийм байдал үүсвэл таны хүссэнчлэн  “Давхар дээл”-ийг одоо тайлах боломжгүй болох юм биш үү?

-Би асуудлыг сургаар шийдэх дургүй. Ерөнхийлөгч  Монголын нийт ард иргэдийн төлөө амар амгалан, эв нэгдэлтэй, зөв улс төрийн төлөө шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

-17 сайд дээлээ тайлахаар болвол засагт бужигнаан үүсч таарна. Үүний үр дүнд хэн нэгэн сайдаас илүү ард түмэн хохирч үлдэнэ гэсэн утгатай тайлбарыг эрх баригчдын зүгээс хийж байгаа?

Оюутолгойн гэрээтэй холбоотой есөн асуудлыг шалгуулах хүсэлтээ АТГ өгсөн

-Энэ бол ёс зүйн асуудал. Би зарчмын асуудал ярьж байна.  Ерөнхий сайд нь энэ суудалдаа үлдээсэй. Харин бусад сайд нарынхаа дээлийг нимгэлчих. Үгүй гэвэл АН өөр боловсон хүчингүй гэдгээ зарла л даа.  “Энэ 17-оос өөр ямар ч хүн алга, бусад нь мөнгө идчих гээд байдаг хэцүү хүмүүс” гэдгээ тунхаглах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл бид харин бодож үзье. 17 хүн ерөөсөө сайдаа хийгээд 17 тойрог дээрээ нөхөн сонгуулиа явуул л даа. Сайд, гишүүн хоёр тусдаа л байх ёстой шүү дээ.  Энэ Засгийн газрыг бужигнуулахгүй гэвэл ядаж УИХ нь тусдаа баймаар байна. Тэр 17 хүн нь өөрсдөө биеэ даасан Засгийн сайд нар бол, гишүүний статус бол  зүгээр халаасандаа хийгээд явдаг дайвар биш. Тэгвэл УИХ-ын гишүүний  сонгуулийг 17 тойрогт хийе гэж санал оруулах байна.

-Ингээд бужигнаад эхэлчихвэл Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод иргэд хохирч үлдэнэ гэсэн бас нэг хувилбар ч байна?

-Хор хохирол аль хэдийнэ үүсчихээд байна. Энэ 17 сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж байгаагаас болж,  хангалттай хохирол  үүсчихээд байна шүү дээ. Үүнээс цааш хор хохирол гэж байхгүй. Монгол орон үүнээс доош яаж унах юм бэ. Үүнээс цааш эдийн засгийг яаж муутгах гээд байгаа юм бэ. Үндсийг нь тасалъя л даа. Би нэг зүйрлэл хэлье.

Чиний бие муу,  халуураад байна. Эсвэл ямар нэгэн хүний бие муудаад нэг эрхтэн нь хавдаад, өвдөөд байна гэж бодъё. Энэ хүний бие хямарчихвий, өвдчихвий гэж бодоод л үргэлж аналгин уулгаад, морфин, мэдээ алдуулах тариа хийгээд байвал юу болох вэ. Тэр өвчний үндсийг нь таслахад тухайн үедээ халуурч бүлээрнэ.

Эмчилгээ даахуу үгүй юу гээд асуудал үүснэ. Харин дараа нь тэр хүн эдгэнэ. Дандаа норкозтой, мэдээ алдуулах эм уугаад яваад байна гэдэг байж боломгүй асуудал. Энэ Засаглалын өвчнийг эдгээе, илааршуулъя гэж байгаа болохоос өнөөдрийнх шиг мансуурсан байдалд нь бужигнуулахгүй гээд байлгаад байж болохгүй гэж бодож байна.

-Танай хоёрын зүгээс бол эхлээд Үндсэн хуулийн 29.1 дэх заалтыг  өөрчлөөгүй цагт “Давхар дээл” төгс хувилбар болж чадахгүй гээд байгаа шүү дээ. Гэтэл Үндсэн хуульд тийм ч амар гар хүрэхгүй. Үүний цаана “Давхар дээл” тайлахын эсрэг байна гэж хардах хүн ч байна?

-Бид дотроо ярилцсан. Миний хувьд  гишүүд сайдын албан тушаалыг давхар хашдаг байдлыг зогсоох  талаар дагнаж ажиллая гэж шийдсэн. Харин манай хоёр бол Үндсэн хуулийн дордохын долоон заалт гэдэг дээр тусгайлан ажиллаж байна. Бие даагчдын зөвлөл дотроо ажлын хуваарилалттай. Зарим тохиолдолд бид ажлаа хувааж авдаг. Тэгэхгүй бол бидний ачаалал маш их байна.

-“Давхар дээл”-тэй зэрэгцээд Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг О.Баасанхүү гишүүн оруулж  ирээд байна. Засгийн газрын гишүүний суудал яригдаж эхэлснийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Би Хууль зүйн байнгын хороонд ордоггүй учраас одоохондоо мэдээлэл алга. Миний хувьд  УИХ, Засгийн  газрыг бүрэн эрхээрээ ажиллаасай л гэж хүсч байна. УИХ нь Засгийн газартаа үүрэг өгдөг, хариуцлага тооцож, үр дүн гаргадаг байх тогтолцооны төлөө л ажиллах ёстой. Би цаашид ч энэ асуудалд анхаарал хандуулах болно.   

-Та Оюутолгойтой холбоотойгоор хэд хэдэн гишүүнийг АТГ-т өгч шалгуулна гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Оюутолгойн гэрээтэй холбоотой есөн асуудлыг шалгуулах хүсэлтээ АТГ өгсөн.  Одоогийн байдлаар тус газраас надад ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй байна. Хэчнээн гишүүнийг шалгуулж байгаа талаар мэдээлэл өгвөл би өөрөө шүүгч юм уу АТГ-ын ажилтны өмнөөс дуугарч байна гэсэн үг. Тиймээс би хүний ажлыг хийгүй.

Харин “Ийм арчаагүй асуудал байна, үүнийг шалгаж өгөөч” гэдэг хүсэлтээ хүргүүлсэн. Хариу ирүүлбэл олон нийтэд мэдээлэл өгнө. Харин энэ асуудлыг АТГ нягтлалгүй хаацайлаад тэндээ үлдээвэл Монголын улс төр, нийгмийн тогтолцоог ард түмэн дүгнэнэ биз дээ.

-Улс төрийн байдал тогтворгүй, эдийн засаг хямралтай байна. Гэтэл эрх баригчид яагаад бүх зүйлийг сайхнаар, өөдрөгөөр  харж, төсөөлөхийг уриалаад байна вэ. Эрх баригчид ийм байхад хэн, юу хийх ёстой юм бэ?

-Өнөөдөр улс орон маш хүнд байна. Бид маш том өрийн дарамтад орсон. Энэ бүхэн Оюутолгойн гэрээнээс эхлэлтэй юм. 24 жилийн өмнө Дэлхийн банк, Валютын сан гэдэг луйварчдаар бид эдийн засгийн загвараа зохиолгож, түүнийг хэлбэртгүй мөрдсөнөөс болж ийм байдалд орсон. Бид тэдний заавраар хувьчлал хийсэн.

Хүн бүр Оюутолгойд нэг хувь нэмэгдүүлбэл,  нэг ашигтай заалт оруулахад дуу хоолойгоо хүргэвэл тэр чинь мянга мянган цэцэрлэг, сургууль, эмнэлэг болно гэдгийг дор бүрнээ ойлгох хэрэгтэй

70 жилийн хугацаанд хамтаараа бий болгосон баялгийг хоногийн дотор хэдхэн гэр бүлд зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр улстөрчдийн танил талд өгсөн. Төрийн зохицуулалтгүй байхыг дээрх байгууллагууд 24 жилийн турш номлож ирсэн. Тэрний дагуу явсан төр зохицуулалт хийж чадахаа больсон. Үндсэн хуулийн 5.4-т төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан нь байгаа.

Гэтэл бид Үндсэн хуулийнхаа эсрэг зааврыг Дэлхийн банк, Валютын сангаас авч ирсэн. Энэ  хоёр бол дэлхийн ломбардчид. Энэ хоёр байгууллага манай улсад орж ирээд мөнгө хүүлж байна. Монголчууд тэдэнд хүү төлөх гэж амьдарч байна шүү дээ. Энэ аймшигтай тогтолцооныхоо гажуудлыг том зургаар харахгүй байж жижиг сажиг зүйлээр хөөцөлдөх нь хайран цаг хугацаа юм.

-Оюутолгойн гэрээ буруу, зөрүү болсон гэх шүүмжлэлд  олон гишүүний  нэр холбогддог. Тухайн үед эсрэг байр суурьтай байсан хүмүүс өнөөдөр шаргал ордонд орж ирээд үзэл бодлоосоо ухарчихсан явж байгаа нь бий.  Энэ бүхнийг хэдий болтол ярих юм бол. Хэн нэгэн хариуцлага хүлээх болов уу. Эсвэл ярьсаар л байх юм уу?

-Ямар ч байсан энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг үзэгч шиг Оюутолгойг, уул уурхайг, шударга байлгая гэж зүтгэж байгаа хүмүүсийг зүгээр л хараад сууж байгаа тэр хэсгээс их зүйл шалтгаална. Бид хэдий болтол цамнах вэ дээ, байдаг тэнхээгээрээ л асуудлыг гаргаж тавьж байна. “Оюутолгойн луйвар” гэдэг кино хүртэл гаргалаа шүү дээ.  Энэ болгоныг олон нийт ч тэр, өөрт нь ямар ч хамаагүй шиг хараад байвал цаашид энэ байдал үргэлжилсээр л байна.

Хүн бүр Оюутолгойд нэг хувь нэмэгдүүлбэл,  нэг ашигтай заалт оруулахад дуу хоолойгоо хүргэвэл тэр чинь мянга мянган цэцэрлэг, сургууль, эмнэлэг болно гэдгийг дор бүрнээ ойлгох хэрэгтэй. Ажлын байр шүү дээ энэ чинь. Оюутолгойн гэрээ сайжирвал бусад уурхайд ч мөн ийм жишиг тогтоно. Өнөөдөр Монголд Оюутолгойгоос том дөрвөн уурхай нээгдчихээд байна.

Харамсалтай нь бүгд Канадуудын гарт. Энэ бол дээр дурдсан Дэлхийн банк, Валютын сангийн хийсэн үндсэн ажил. Энэ болгоныг ярихаас өөр яахав. Миний хүсч байгаа зүйл бол ард иргэд маань энэ асуудлын талаар ярилцаж, сонгууль өгөхдөө шийдвэр гаргаасай гэж хүсч байгаа юм. Сонгууль бүрийн өмнө бүгд л Оюутолгойг ярьж байсан. Гэтэл хэргээ бүтээснийхээ дараа яагаад таг чиг болчихов. Цөөхөн хүн ярьж байна шүү дээ. Өөрийнхөө сонгосон гишүүдээс асууж, ярьж шахаач гэж хэлмээр байна.

-Иргэдийг төлөөлж парламентад суугаа гишүүдийн, цаашлаад Засгийн газрын үйл ажиллагаанд та олигтой дүн тавихгүй нь ээ?

-Арчаагүй  гэдэг дүн тавьж байгаа. Маш арчаагүй байдалтай байна шүү дээ. Үүний үндэс нь  Засгийн газар нь УИХ-аа хүчиндэж орж ирээд  1.5 тэрбум төгрөгийн бондыг батлуулсан явдал. Энэ мөнгийг оруулж ирээд зорилгыг нь буруу тодорхойлсон.  Дараа нь түүнийгээ хэрэгжүүлэхдээ УИХ-ын ямар ч хяналтгүйгээр зарцуулж байна. Үүний горыг дараа нь ард түмэн л төлнө шүү дээ. Энэ юунаас болсон гэвэл муу  Засгийн газарт байгаа биш юм биш. Харин муу Засгийн газар ажиллаад байхад УИХ юу ч хийж чадахгүй байх энэ тогтолцооноос болж байгаа юм.

-УИХ Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй байна гэж үү?

- Хариуцлага тооцох, үр дүн гаргах ямар ч боломжгүй байна. Тэр утгаараа энэ заалт түүхэн шийдвэр болно гэж би үзэж байгаа юм.

С.Ганбаатар: Энэ 17 сайдаас болж маш их хохирол амслаа 1 цаг 27 минутын өмнө

С.Ганбаатар: Энэ 17 сайдаас болж маш их хохирол амслаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын маргаашийн нэгдсэн чуулганаар “Давхар  дээл”-ний тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Та үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлж байгаа юм байна. Хууль хэрэгжүүлэх хугацааны хувьд гишүүдийн байр суурь өөр өөр байгаа. Таны хувьд аль хэсэгт нэгдэж байгаа вэ?

-Миний хувьд УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалыг давхар хаших нь буруу гэж үзэж байгаа. Тэр тусмаа  хуулийг баталсан цагаас нь эхлэн хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьт бат зогсоно.  “2016 он хүртэл би хулгай хийе, харин дараачийн хүмүүст ийм боломж олгож болохгүй” гэсэн утгагүй хувилбар байж болохгүй. 2016 онд гарч ирсэн хүмүүс 2020, магадгүй 2024 он болгоно.  Шаардлагын хувьд өнөөдөртөө /өчигдөр/ багтаагаад бүх гишүүнд шаардлагаа хүргүүлнэ. Тэр дундаа давхар албан тушаал хашиж байгаа сайд нарт ч энэ уриалга хүрэх болно.

-Уриалга, сануулга явуулахаар “Хууль зөрсөн үйлдэл”  гэж  тодорхойлоод байгаа шүү дээ. “Давхар дээл”-тэй гишүүдэд өөрийнхөө төлөө санал өгөхгүй байхыг сануулж, шаардлага явуулсан МАН-ын бүлгийн даргыг АН-ынхан Халдашгүй байдлын дэд хороонд өгч, шалгуулахаар болоод байгаа. Таныг ч бас “Гишүүдийн бүрэн эрхэд халдлаа” гэх  юм биш биз дээ?

-Намайг халдашгүй битгий хэл халддаг аюулгүй байдлын дэд хороонд өгсөн ч болно. Энэ бол юу ч биш. Би тэмцэл хийгээд өлсгөлөн зарлаад “Оюутолгой”-н эсрэг зөндөө тэмцэл хийж байхад маш олон аюултай бичгүүд ирж байсан. Ардын намынханд хандаж  хэлэхэд, “Энэ бол юу ч биш шүү, санаа битгий зовоорой. Улам шаргуу байгаарай. Нөгөөтэйгүүр та нар маань 4-5 жилийн өмнө толгой нь эргэсэн байсан гэдгээ  санаж яваарай. Хойшид хэзээ ч ингэж болохгүй шүү” гэдгийг чин сэтгэлээсээ хэлмээр байна.

-Таны адил  “Давхар дээл”-ийг яг одоо тайлах нь зөв  гэсэн хувилбарт санал нэгдэж байгаа гишүүн хэр болон байгаа бол?

-Яг одоо, өнөөдөр, нэн  даруй тайлах нь зүйтэй. Надтай санал нэгдэх  гишүүн олон байгаа гэдэгт  итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ бол зарчмын асуудал. Тэгэхээр гишүүд энэ асуудалд ямар бүлэглэлд харьяалагддаг, ямар хүн намайг дэмжсэн. Хэн намайг гишүүн болгосон гэж олон долоон хайр дурлал бодохын оронд хатуу зарчмаа л баримтлах хэрэгтэй. Монголын ард түмэн юу хүсч байна. Аль шийдвэр нь тэдэнд хэрэгтэй вэ гэдгийг л бод. Намайг сонгосон хүмүүст аль хувилбар нь зөв бэ  гэдгийг тооцоол. Ард иргэд үнэн ардчилал Монголд хэрэгжээсэй гэж хүсч байгаа. Ардчилал  Грекд мянга гаруй жилийн өмнө бий болохдоо үндсэн  зарчим нь эрх мэдлийн хуваарилалт гэж тодорхойлсон. Тэр нь юу гэхээр шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийн дагуу мөнгийг зарцуулах, хэрэгжүүлэх  хоёр нь  тусдаа, өөр бие даасан гарт байх ёстой.  Нэг хүний гарт  байж болохгүй, хэрвээ нэг хүний гарт орвол тэр үеэс дарангуйлал эхэлнэ гэж үзсэн.

-Тэгэхээр  гишүүд  давхар албан тушаал хашиж байгааг  та дарангуйлал гэж үзэж байгаа байх нь  ээ?

-Энэ парламентад мөнгө, эрх мэдлийн дарангуйлал аль хэдийнэ хүчээ авчихсан. Би нэг зүйлийг танай сониноор дамжуулж хэлмээр байна. Европт загалмайтны шашны аян дайн зуу гаруй жил асар хүчтэй өрнөж, олон  зуун мянган хүн нас барсан. Европ тэр чигээрээ маш том дайны хөлд үрэгдэж, зовж зүдэрсэн. Гэхдээ нэг өдөр үүнийг зогсоосон. Тэр нь шашин, төр  хоёр хамт байснаас болж, шашин хоорондын үл ойлголцол төр хоорондынх болсноос дайн гарахад хүргээд байна гэдгийг ухаарсан явдал. Ингээд шашин, төр хоёрыг салгасан. Шашин нь шашнаараа нэг хүний гарт бай, төр нь төрөөрөө нэг хүний гарт бай. Шашин, төр хоёрыг өөр өөр хүн удирдъя гэж шийдсэн. Өнөөдөр дэлхий даяараа, ганц Монголд ч биш, мөнгө, төр хоёр нэг гарт байгаа учраасавлига, идэж уух, баян хоосны ялгаа, ажилгүйдэл газар авчихаад байна.  Жирийн олон хүмүүсийн эрх ашгийн дээгүүр үндэстэн дамнасан корпорациуд, том том цөөхөн элитүүдийн эрх ашиг улс орнуудад дандаа хууль болчихоод байна. Мөнгө үнэртсэн хүмүүсийн асуудал дандаа хуульд нөлөөтэй  орж ирээд байдаг. Үүнийг болиулах  хамгийн сайн арга гэж хэлэхгүй ч бидний мэдэж байгаа хамгийн зөв гарц нь мөнгөний талаар төсөв баталдаг эрх мэдлийг нэг гарт биш, өөр хүнд өгөх.  Өөрөөр хэлбэл, төсөв баталдаг эрх мэдлийг УИХ-д, мөнгө хэрэгжүүлэх эрх мэдлийг өөр институцид буюу Засгийн газарт  ч өгч болно. Гагцүү Засгийн газар, УИХ хоёр нэг гарт байж болохгүй л гэдгийг хэлээд байгаа юм. Товчхондоо, УИХ-ын гишүүд давхар албан тушаал хашдгийг нэн даруй болиулах хэрэгтэй байна.

-УИХ-ын гишүүн аль нэг салбарын сайдын ажлыг давхар хийдэг тогтолцоо  өнөөдөр гэнэт гараад ирсэн юм биш. Өнгөрсөн парламентад ч ийм үзэгдэл байсан. Гэхдээ энэ удаад  давхар дээлтнүүдийн тоо   олширчихоод байгаад л асуудлын гол байх шиг байна?

-Өмнө нь  ажиллаж байсан МАХН, МАН арчаагүй байсан. Тэд өнөөдөр ч гоочлуулж байна. Гэхдээ энэ асуудлыг хүчтэй тавьж байгаад нь би баярлаж байгаа.  Давхар албан тушаал хаших асуудал яагаад ингэж хурцаар илрээд байна вэ гэвэл Ардын нам засаг барьж байх үед 11-13 сайдтай байсан. Тэр үед гишүүд 40-50-ын дотор хэлбэлзэж байлаа. Процент нь 20-25 хувь гэсэн үг, заримдаа 20 хувь ч хүрэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, 80 хувь нь нөгөө 20 хувиа хянаж байлаа. Тэр үед энэ асуудал хурц илрэхгүй байсан нь ийм шалтгаантай.  Гэтэл өнөөдөр  АН-ынхан 34 гишүүнтэй. Үүнээс Засгийн газарт УИХ-аас 17 сайд байна. Бараг тал орчим хувь нь давхар албан тушаал хашиж байна. Тэд өнөөдөр Засгийн газраа хянаж чадахгүй байна. Нөгөө АН-ын 34-өө УИХ нь хянаж чадахгүй байдал үүсчихээд байна шүү дээ. Үндсэндээ тэр 17 хүний халаасанд УИХ байна гэсэн үг.  Үүнийг зогсоох ёстой. Байгууллагаар бол Монгол гэдэг том улсын даргыг 76 хүнээр тавьсан. Гэхдээ энэ 76-д ард түмэн “Чи ерөнхий нягтлан бодогч болоорой” гэдэг давхар эрх өгөөгүй юм шүү. Гэтэл 76 гарч ирэнгүүтээ өөрөө өөртөө ерөнхий нягтлан бодогч болох эрх мэдэл өгчихөөд байна. Угтаа дарга, нягтлан бодогч хоёр ойр байж болдоггүй. Тэр бүү хэл, хамаатан садан ч байж болохгүй гэж ярьдаг. “Давхар дээл”-ний талаарх асуудал бол ийм л энгийн зүйл шүү дээ.

-АН-ын зүгээс  “Давхар дээл”-тэй сайд нараа авч үлдэхийн тулд янз бүрээр л үзэж байна. Улс төрийн лобби, тохиролцоо ид явагдаж байна л гэх юм.  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс “Давхар дээл”-ний тухай хуулийг төслийг хэлэлцэх үед завсарлага авсныг  ингэж хардаж байгаа.  Эвслийн бүлгийнхэн “Тохиролцох завсарлагаа авлаа” ч гэж тайлбарласан байсан?

-Эвслийнхэн бол “Биеэ үнэлэгчид”. Тэд “Давхар дээл”-ний талаарх хууль дээр завсарлага авснаараа Монголын ард түмний тэдэнд итгэж байсан итгэлийг үндсэндээ маш хүндээр хөсөрдүүллээ. Би тэдний өмнөөс харамсч байна. Тэдэнд Монголын ард түмэн итгэсэн. Тэр итгэлийг  өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлын төлөө худалдсан гэж би хэлнэ. 

-Зарим нь ингэж наймаа, тохиролцоо хийж байхад шударга гишүүн бас байх шиг байна шүү. Тэдний түүчээ нь Ц.Баярсайхан сайд боллоо?

-АН дотор  шударга гишүүн олон бий. Тэднийг ард түмэн минь хайрлаарай. Маш их дарамт дунд ард түмэндээ үнэнч, сонгосон итгэл найдварыг чинь биелүүлэх гэж хичээж байгаа. Тухайлбал,  М.Батчимэг, Ж.Батзандан, Д.Ганбат, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, М.Зоригт гээд олон гишүүнийг энд нэрлэж болно. Тэд сонгогчдынхоо төлөө тууштай байгаа. Энэ хүмүүс шударга засаглал, улс төр цэвэр байхын төлөө маш их дарамтад байгааг дэргэд нь байгаа би мэдэрч байгаа. Миний хувьд тэдэнд  их хүндэтгэлтэй ханддаг. Би үүнийг олон нийтэд хэлэх үүрэгтэй.

-Д.Зоригт гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Давхар дээл”-ийг 2016 оноос өмнө тайлах гэвэл Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ хэлсэн” гэсэн байна лээ. Ийм байдал үүсвэл таны хүссэнчлэн  “Давхар дээл”-ийг одоо тайлах боломжгүй болох юм биш үү?

-Би асуудлыг сургаар шийдэх дургүй. Ерөнхийлөгч  Монголын нийт ард иргэдийн төлөө амар амгалан, эв нэгдэлтэй, зөв улс төрийн төлөө шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

-17 сайд дээлээ тайлахаар болвол засагт бужигнаан үүсч таарна. Үүний үр дүнд хэн нэгэн сайдаас илүү ард түмэн хохирч үлдэнэ гэсэн утгатай тайлбарыг эрх баригчдын зүгээс хийж байгаа?

-Энэ бол ёс зүйн асуудал. Би зарчмын асуудал ярьж байна.  Ерөнхий сайд нь энэ суудалдаа үлдээсэй. Харин бусад сайд нарынхаа дээлийг нимгэлчих. Үгүй гэвэл АН өөр боловсон хүчингүй гэдгээ зарла л даа.  “Энэ 17-оос өөр ямар ч хүн алга, бусад нь мөнгө идчих гээд байдаг хэцүү хүмүүс” гэдгээ тунхаглах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл бид харин бодож үзье. 17 хүн ерөөсөө сайдаа хийгээд 17 тойрог дээрээ нөхөн сонгуулиа явуул л даа. Сайд, гишүүн хоёр тусдаа л байх ёстой шүү дээ.  Энэ Засгийн газрыг бужигнуулахгүй гэвэл ядаж УИХ нь тусдаа баймаар байна. Тэр 17 хүн нь өөрсдөө биеэ даасан Засгийн сайд нар бол, гишүүний статус бол  зүгээр халаасандаа хийгээд явдаг дайвар биш. Тэгвэл УИХ-ын гишүүний  сонгуулийг 17 тойрогт хийе гэж санал оруулах байна.

-Ингээд бужигнаад эхэлчихвэл Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод иргэд хохирч үлдэнэ гэсэн бас нэг хувилбар ч байна?

-Хор хохирол аль хэдийнэ үүсчихээд байна. Энэ 17 сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж байгаагаас болж,  хангалттай хохирол  үүсчихээд байна шүү дээ. Үүнээс цааш хор хохирол гэж байхгүй. Монгол орон үүнээс доош яаж унах юм бэ. Үүнээс цааш эдийн засгийг яаж муутгах гээд байгаа юм бэ. Үндсийг нь тасалъя л даа. Би нэг зүйрлэл хэлье. Чиний бие муу,  халуураад байна. Эсвэл ямар нэгэн хүний бие муудаад нэг эрхтэн нь хавдаад, өвдөөд байна гэж бодъё. Энэ хүний бие хямарчихвий, өвдчихвий гэж бодоод л үргэлж аналгин уулгаад, морфин, мэдээ алдуулах тариа хийгээд байвал юу болох вэ. Тэр өвчний үндсийг нь таслахад тухайн үедээ халуурч бүлээрнэ. Эмчилгээ даахуу үгүй юу гээд асуудал үүснэ. Харин дараа нь тэр хүн эдгэнэ. Дандаа норкозтой, мэдээ алдуулах эм уугаад яваад байна гэдэг байж боломгүй асуудал. Энэ Засаглалын өвчнийг эдгээе, илааршуулъя гэж байгаа болохоос өнөөдрийнх шиг мансуурсан байдалд нь бужигнуулахгүй гээд байлгаад байж болохгүй гэж бодож байна.

-Танай хоёрын зүгээс бол эхлээд Үндсэн хуулийн 29.1 дэх заалтыг  өөрчлөөгүй цагт “Давхар дээл” төгс хувилбар болж чадахгүй гээд байгаа шүү дээ. Гэтэл Үндсэн хуульд тийм ч амар гар хүрэхгүй. Үүний цаана “Давхар дээл” тайлахын эсрэг байна гэж хардах хүн ч байна?

-Бид дотроо ярилцсан. Миний хувьд  гишүүд сайдын албан тушаалыг давхар хашдаг байдлыг зогсоох  талаар дагнаж ажиллая гэж шийдсэн. Харин манай хоёр бол Үндсэн хуулийн дордохын долоон заалт гэдэг дээр тусгайлан ажиллаж байна. Бие даагчдын зөвлөл дотроо ажлын хуваарилалттай. Зарим тохиолдолд бид ажлаа хувааж авдаг. Тэгэхгүй бол бидний ачаалал маш их байна.

-“Давхар дээл”-тэй зэрэгцээд Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг О.Баасанхүү гишүүн оруулж  ирээд байна. Засгийн газрын гишүүний суудал яригдаж эхэлснийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Би Хууль зүйн байнгын хороонд ордоггүй учраас одоохондоо мэдээлэл алга. Миний хувьд  УИХ, Засгийн  газрыг бүрэн эрхээрээ ажиллаасай л гэж хүсч байна. УИХ нь Засгийн газартаа үүрэг өгдөг, хариуцлага тооцож, үр дүн гаргадаг байх тогтолцооны төлөө л ажиллах ёстой. Би цаашид ч энэ асуудалд анхаарал хандуулах болно.   

-Та Оюутолгойтой холбоотойгоор хэд хэдэн гишүүнийг АТГ-т өгч шалгуулна гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Оюутолгойн гэрээтэй холбоотой есөн асуудлыг шалгуулах хүсэлтээ АТГ өгсөн.  Одоогийн байдлаар тус газраас надад ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй байна. Хэчнээн гишүүнийг шалгуулж байгаа талаар мэдээлэл өгвөл би өөрөө шүүгч юм уу АТГ-ын ажилтны өмнөөс дуугарч байна гэсэн үг. Тиймээс би хүний ажлыг хийгүй. Харин “Ийм арчаагүй асуудал байна, үүнийг шалгаж өгөөч” гэдэг хүсэлтээ хүргүүлсэн. Хариу ирүүлбэл олон нийтэд мэдээлэл өгнө. Харин энэ асуудлыг АТГ нягтлалгүй хаацайлаад тэндээ үлдээвэл Монголын улс төр, нийгмийн тогтолцоог ард түмэн дүгнэнэ биз дээ.

-Улс төрийн байдал тогтворгүй, эдийн засаг хямралтай байна. Гэтэл эрх баригчид яагаад бүх зүйлийг сайхнаар, өөдрөгөөр  харж, төсөөлөхийг уриалаад байна вэ. Эрх баригчид ийм байхад хэн, юу хийх ёстой юм бэ?

-Өнөөдөо улс орон маш хүнд байна. Бид маш том өрийн дарамтад орсон. Энэ бүхэн Оюутолгойн гэрээнээс эхлэлтэй юм. 24 жилийн өмнө Дэлхийн банк, Валютын сан гэдэг луйварчдаар бид эдийн засгийн загвараа зохиолгож, түүнийг хэлбэртгүй мөрдсөнөөс болж ийм байдалд орсон. Бид тэдний заавраар хувьчлал хийсэн.  70 жилийн хугацаанд хамтаараа бий болгосон баялгийг хоногийн дотор хэдхэн гэр бүлд зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр улстөрчдийн танил талд өгсөн. Төрийн зохицуулалтгүй байхыг дээрх байгууллагууд 24 жилийн турш номлож ирсэн. Тэрний дагуу явсан төр зохицуулалт хийж чадахаа больсон. Үндсэн хуулийн 5.4-т төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан нь байгаа. Гэтэл бид Үндсэн хуулийнхаа эсрэг зааврыг Дэлхийн банк, Валютын сангаас авч ирсэн. Энэ  хоёр бол дэлхийн ломбардчид. Энэ хоёр байгууллага манай улсад орж ирээд мөнгө хүүлж байна. Монголчууд тэдэнд хүү төлөх гэж амьдарч байна шүү дээ. Энэ аймшигтай тогтолцооныхоо гажуудлыг том зургаар харахгүй байж жижиг сажиг зүйлээр хөөцөлдөх нь хайран цаг хугацаа юм.

-Оуютолгойн гэрээ буруу, зөрүү болсон гэх шүүмжлэлд  олон гишүүний  нэр холбогддог. Тухайн үед эсрэг байр суурьтай байсан хүмүүс өнөөдөр шаргал ордонд орж ирээд үзэл бодлоосоо ухарчихсан явж байгаа нь бий.  Энэ бүхнийг хэдий болтол ярих юм бол. Хэн нэгэн хариуцлага хүлээх болов уу. Эсвэл ярьсаар л байх юм уу?

-Ямар ч байсан энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг үзэгч шиг Оюутолгойг, уул уурхайг, шударга байлгая гэж зүтгэж байгаа хүмүүсийг зүгээр л хараад сууж байгаа тэр хэсгээс их зүйл шалтгаална. Бид хэдий болтол цамнах вэ дээ, байдаг тэнхээгээрээ л асуудлыг гаргаж тавьж байна. “Оюутолгойн луйвар” гэдэг кино хүртэл гаргалаа шүү дээ.  Энэ болгоныг олон нийт ч тэр, өөрт нь ямар ч хамаагүй шиг хараад байвал цаашид энэ байдал үргэлжилсээр л байна. Хүн бүр Оюутолгойд нэг хувь нэмэгдүүлбэл,  нэг ашигтай заалт оруулахад дуу хоолойгоо хүргэвэл тэр чинь мянга мянган цэцэрлэг, сургууль, эмнэлэг болно гэдгийг дор бүрнээ ойлгох хэрэгтэй. Ажлын байр шүү дээ энэ чинь. Оюутолгойн гэрээ сайжирвал бусад уурхайд ч мөн ийм жишиг тогтоно. Өнөөдөр Монголд Оюутолгойгоос том дөрвөн уурхай нээгдчихээд байна. Харамсалтай нь бүгд Канадуудын гарт. Энэ бол дээр дурдсан Дэлхийн банк, Валютын сангийн хийсэн үндсэн ажил. Энэ болгоныг ярихаас өөр яахав. Миний хүсч байгаа зүйл бол ард иргэд маань энэ асуудлын талаар ярилцаж, сонгууль өгөхдөө шийдвэр гаргаасай гэж хүсч байгаа юм. Сонгууль бүрийн өмнө бүгд л Оюутолгойг ярьж байсан. Гэтэл хэргээ бүтээснийхээ дараа яагаад таг чиг болчихов. Цөөхөн хүн ярьж байна шүү дээ. Өөрийнхөө сонгосон гишүүдээс асууж, ярьж шахаач гэж хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ