2010.12.08
Хүний эрх

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцсэн илтгэлүүдийг харьцуулан хэлэлцэхээр болов

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өчигдөр хуралдаж, тус хороонд ирсэн хүний эрхийн зөрчилтэй холбоотой өргөдөл, хүсэлтийн талаар хэлэлцлээ. Дэд хороогоор хэлэлцсэн эхний асуудал нь арваннэгдүгээр сарын 2-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцсэн Монгол дахь хүний эрхийн байдлын талаар байлаа. НҮБ-ын хуралдаанд зориулж манай улсын Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагуудаас тус бүр нэг илтгэлийг явуулсан бөгөөд уг хоёр илтгэлийн агуулга нь нэлээд зөрүүтэй байсан гэх бөгөөд НҮБ-аас манай улсын Засгийн газарт 100 гаруй зөвлөмжийг илгээсэн билээ.

Агуулга нь зөрүүтэй гэх дээрх хоёр илтгэлийг Хүний эрхийн дэд хороогоор харьцуулан сонсох саналыг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тавьсан тул нээлттэй сонсгол эсвэл хэлэлцүүлэг байдлаар зохион байгуулах талаар тус хорооны дарга Х.Тэмүүжин санал гаргасан юм.

Гэтэл тус хорооны гишүүн Х.Баттулга, Ж.Энхбаяр нар улс эх орны дотоод асуудал тул бусдад ил тод, нээлттэй сонсгол байдлаар зохион байгуулах нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж, түүний оронд Дэд хорооны хуралдаандаа Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг байлцуулан хэлэлцэх нь зүйтэй хэмээн горимын санал гаргав. Уг саналыг гишүүд дэмжиж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Дэд хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь өмгөөлөгч Л.Санжаасүрэнгээс тус хороонд ирүүлсэн өргөдөл байлаа. Уг өргөдөлд иргэн Д.Энхбат агсныгЛондон хотоос баривчлан хучээр авчирсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн узсэн байна. Түүнчлэн уг хэрэгтэй холбоотойгоор Д.Энхбат агсны дуү Д.Баяраас мөн хүний эрх зөрчигдсөн талаар ирүүлсэн гомдол зэргээс үүдэн ийм терлийн хэргийг хэрхэн шийдвэрлэж ирсэн байдлыг судалж үэх ажлын хэсэг байгуулах саналтай байгаагаа Дэд хорооны дарга Х.Тэмүүжин хэлсэн. Уг саналыг гишүүд дэмжиж ажлын хэсэг байгуулахаар болж, Х.Тэмуүжин, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд ажиллахаар сонгогдлоо.

ШИНЭ МЭДЭЭ