2014.09.04
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: “Монгол хүн” байж чадах үгүй нь бөх хүний хамгийн чухал үнэлэмж

"25-р суваг" телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцлоо.

-Шинэ хичээлийн жил эхлээд удаагүй байна. Таны хувьд “Аварга” дээд сургуулийг үүсгэн байгуулагч. Тэгэхээр энэ жил танай сургуульд хэдэн оюутан элсэн суралцаж байна вэ ?

“Аварга” дээд сургууль байгуулагдаад 15-н жил болжээ. Энэ хугацаанд төгссөн оюутнууд дундаас тив, дэлхийд нэрээ дурсгасан тамирчид олон байгааг харахад таатай байна. Саяхан сургуулийнхаа шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж ирээдүйн алдартай тамирчин бэлтгэх ажлаа эхлээд байна.

-Хэдхэн хоногийн өмнө “Аварга” дээд сургуулийг төгссөн тамирчин Г.Болдбаатар ОХУ-д болсон Жүдо бөхийн ДАШТ-аас алтан медаль хүртлээ.Ер нь танай сургуулиас тив, дэлхийд эх орныхоо нэрийг дурсгасан тамирчин их байна. Одоо суралцаж байгаа тамирчдаас эдгээр амжилтыг давтах тамирчин харагдаж байна уу ?

-Бид анх байгуулагдахдаа залуу тамирчдыг жүдо, үндэсний бөхөөр суралцуулахад дотоод сэтгэл, оюунтай нь барилдуулсан соёлыг бий болгосон. Энэ бол дорно дахинд тогтсон жишиг. Манай багш нар үүн дээр тулгуурлаж тамирчдын авъяас, чадварыг хөгжүүлснээр амжилт гаргах том шалтгаан болж байгаа юм.

Өнгөрсөн 15-н жилийн хугацаанд Олимпийн анхны хос медальтан, Жүдо бөхийн хоёр Дэлхийн аварга зэрэг тив дэлхийд өндөр амжилт гаргасан тамирчид манай сургуулиас төрөн гарсан. Түүнчлэн багийн спортын төрөлд ч өндөр амжилт үзүүлж байна.

Би “Монгол хүн” байж чадсан уу гэдэг нь бөх хүнд хамгийн чухал юм.
-Таны үндэсний бөхөд үзүүлсэн амжилтыг одоогоор эвдсэн бөх алга байна. Энэ амжилтыг тань эвдэх бөх төрөн гарах болов уу?

Монголын ард түмэн бөх гэдэг том өвийг үлдээхдээ үзүүлсэн амжилтаас илүү шаарддаг нэг үнэлэмж бол ёс суртахуун, бөхийн жудаг чанар.

Түүнээс биш Бат-Эрдэнэ найм завсаргүй, нийт 12 түрүүлсэн гэдэг бол нэг талийн үнэлэмж. Харин түүнээс илүү нэг зүйл нь би “Монгол хүн” байж чадсан уу гэдэг нь бөх хүнд хамгийн чухал юм.

Үргэлжлэлийг нэвтрүүлэгнээс үзнэ үү

ШИНЭ МЭДЭЭ