АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Д.Цэвээнжав: Даатгалын тухай мэдээллийг утаснаасаа авч болно
“Албан журмын даатгагчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав
2014.09.22
Эдийн засаг, Худалдаа

Д.Цэвээнжав: Даатгалын тухай мэдээллийг утаснаасаа авч болно

Албан журмын даатгагчдын холбооноос “Грийнлинк” компанитай хамтран Жолоочийн даатгалын тухай хуулийн үйлчилгээг даатгуулагчид ойртуулах, осол гаргасан жолоочид нөхөн төлбөр олгохоор болжээ. Энэ талаар “Албан журмын даатгагчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжаваас тодрууллаа.

-Замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог тээврийн хэрэгслээс даатгалд хамрагдаагүй хэчнээн автомашин байна вэ. Улсын хэмжээнд авто осол гарах тохиолдол хэр их байна?

Улсын хэмжээнд 675 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй автомашины 90 орчим хувь нь буюу 5562 тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан.

Мөн уурхайн гүнд ажиллаж буй хүнд даацын тээврийн хэрэгсэл жолооддог хүмүүс даатгалд хамрагддаггүй. Өнгөрсөн оны байдлаар 18367 зам тээврийн осол гарсны 97.2 хувь нь жолоочийн буруутай үйлдэлтэй байдаг.

-Албан журмын даатгалын төлбөрт хэдээс хэдэн төгрөг төлдөг вэ. Авто замын зөрчил гаргасан тохиолдолд хаана хандах ёстой вэ?

Өнгөрсөн оны байдлаар 427 мянган тээврийн хэрэгсэлтэй даатгалын гэрээ хийж улсын төсөвт 16 тэрбум төгрөг хуримтлуулсан. Одоогоор 35295 мянган тээврийн хэрэгсэлтэй гэрээ байгуулж 13.2 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан.

-Жолоочийн даатгалын чиглэлээр хэчнээн байгууллага үйл ажиллагаа явуулж байна вэ?

Зам тээврийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог 892 мянга гаруй жолооч байна. Улсын хэмжээнд жолоочийн хариуцлагын даатгалын 16 компани үйл ажиллагаа явуулдгаас орон нутагт 227 салбар, зуучлалын есөн компани, 3000 гаруй хүн үйлчилгээнд ажиллаж байна.

Түүнчлэн даатгуулсан жолооч даатгалтай холбоотой бүх мэдээллээ утаснаасаа авах боломжтой болсон.

ШИНЭ МЭДЭЭ