Б.Бат-Эрдэнэ аварга буудлагын шинэ аваргыг мөнгөн аягатай сүү барин угтлаа
УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ
2014.09.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Бат-Эрдэнэ аварга буудлагын шинэ аваргыг мөнгөн аягатай сүү барин угтлаа

“Инчон-2014” Азийн спортын наадам өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний таван өдрийн дараах байдлаар манай улсын баг тамирчид 12 медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар VI байрт бичигдэж байсан. Харин өнөөдөр 50 метрийн хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Чулуунбадрахын Нарантуяа 624.1 оноогоор алтан медаль хүртэж медалийн тоог нэгээр нэмлээ.

Тэрээр буудлагын тамирчдаас тивийн наадмын аварга болсон анхны тамирчин болж улсынхаа рекордыг шинэчлэн тогтоов. Буудлагын шинэхэн аваргыг Б.Бат-Эрдэнэ аварга мөнгөн аягатай сүү барин угтлаа. Тэрээр энэ удаагийн Азийн наадмын баг тамирчдыг ахлаж явсан юм.

Тэрээр энэ удаагийн Азийн наадмын баг тамирчдыг ахлаж явсан юм

Дархан аварга төрийнхөө их баяр наадамд 12 удаа түрүүлсэн тоогоо билэгшээж 12 мөнгөн аяга, цэнхэр хадагийг авч явжээ. Өмнө түүний гараас Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нар мөнгөн аягтай сүү хүртээд байсан бол энэ удаа буудлагын шинэхэн аварга хүртлээ.

ШИНЭ МЭДЭЭ