Б.Бат-Эрдэнэ: Би зардлаа өөрөөсөө гаргасан
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.09.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Бат-Эрдэнэ: Би зардлаа өөрөөсөө гаргасан

Инчон Азийн спортын наадмын Монголын багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монголын жүдо бөхийн тамирчдын хоолонд бохир зүйл хийсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ тал дээр багийн ахлагчийн хувьд та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг багийн барилдаанд орохын өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед хоолонд нь бохир зүйл хийсэн мэдээлэл гарсан байна лээ. Энэ үнэн.

Бид тэр даруй нөхцөл байдлыг баримтжуулж, холбогдох хүмүүст зохих журмын дагуу гомдол гаргасан. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан байгаа.

Элчин сайд Б.Ганболд энэ ажилд их туслалцаа үзүүлсэн. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, багийн ахлагч миний бие хамтраад Азийн олимпийн зөвлөлийн дарга болон Азийн наадмыг зохион байгуулах хорооны даргад захидал бичсэн байгаа. Эхний байдлаар Азийн наадмын зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйсан. Асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа.

-Мөн Монголын далбааг буруу байрлуулсан тохиолдол гарсан?

Монгол Улсын төрийн далбааг буруу байрлуулсан тохиолдол гарсныг бид цаг алдалгүй засч, залруулсан. Далбаа солигдсон нь Төв стадионд биш, олимийн тосгонд биш, харин дарвуулт завины тэмцээн болж байгаа газарт болсон юм. Техникийн ажилтны буруугаас болсон гэдгийг Зохион байгуулагчдын зүгээс тайлбарлаж, албан ёсоор уучлалт гуйсан.

Эхний байдлаар Азийн наадмын зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйсан. 

Энэ дашрамд нэг зүйлийг нэмж хэлэхэд, зарим тэмцээний төрлүүдийг мэдээлэхдээ Монголын хүн амын тоог буруу зөрүү гаргасан, Монголыг Хятадын Хонгконг, Макаотай ижил ойлгогдохоор бичсэн алдаа гарсан. Тэмцээний шүүлттэй холбоотой асуудал мөн яригдаж байна. Энэ бүгдэд анхаарал хандуулж бид даруй гомдол гарган, асуудлыг нарийн шалгуулж байгаа.

-Баг, тамирчдын зардал, санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

Баг тамирчдын зардлыг улсын төсөв, спорт холбоод, МҮОХ- ноос болон хувийн зүгээс гаргасан байгаа. Тодруулбал, Засгийн газраас тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс нийлсэн 90 гаруй хүний зардлыг гаргасан бол МҮОХ-ноос 45 тамирчны зардлыг хариуцсан.Мөн спорт холбоод маань өөрсдөө тамирчин, дасгажуулагчдаа санхүүжүүлж  ирж оролцож байн. Хувиасаа зардлаа гаргаж, Азийн наадамд өрсөлдөж байгаа төрлүүд ч бий. МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар гэхэд Азийн олимпийн зөвлөлийн урилгаар энэ наадамд оролцож байгаа.

Бид МИАТ компаниас нийтдээ 55 орчим сая төгрөгийн хөнгөлөлт авсан, МҮОХ-ны түншээр БНХАУ ын “Жордан” компани ажиллаж 400 орчим хувцас, хэрэглэлээ} хангасан гэх мэтчилэн аль болох зардал мөнгөө хэмнэх байдлаар яв» байгаа. Азийн наадамд ажиллаж байгаа спортын сэтгүүлчид гэхэд бүгд хувийн зардлаар энэ наадмын сурвалжлахаар ирсэн. Байр, хоолнь асуудлаа бүгд хувиараа зохицуулж байна.

Харин Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны ID карт эзэмшигч сэтгүүлчид ОНГОЦНы тийзийн зардлаа 30 хувь хөнгөлүүлсэн байгаа. Миний хувьд гэхэд Азийн наадамд гэр бүлийн хүний хамт ирсэн. Ингэхдээ би өөрийн болон эхнэрийнхээ зардлыг хувиасаа гаргасан. МҮОХ надад итгэл хүлээлгэж, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгосон Гүйцэтгэх зөвлөл мөн надад өндөр итгэл хүлээлгэж, Инчоны Азийн наадамд оролцох багийн ахлагчаар сонгосон байгаа.

Бас нэг зүйл нэмж хэлэхэд, аварга болсон тамирчдаа урамшуулж байгаа мөнгөн аягыг ч мөн багийн ахлагчийн хувьд би тамирчдадаа урам зориг өгөх, монгол хүний бэлэг ёсыг бодож өөрөө авчирсан. Тийм болохоор иргэд олон маань Азийн наадамд оролцож байгаа тамирчид, баг хамт олныхоо талаар үнэн зөв мэдээллийг тунгаан сонсч, учрыг олж, урам хайрлан дэмжээсэй гэж хүсч байна.

Монголчууд Азийн наадмаар амьсгалж, баг тамирчдынхаа амжилтаар бахархаж байгаа мэдээллийг би цахим ертөнцөөс байнга авч байгаа. Та бүхэндээ их баярлалаа.

Биднийг амжилт гаргах магадлал өндөртэй бокс, чөлөөт бөхийн тамирчдын маань амжилт хүлээж байна. Олон рекорд эвдсэн, олон аварга төрсөн сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ