Оюутолгойн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна гэв
Хэлэлцүүлэгт, төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллага, эдийн засагчид ч оролцож болох юм байна.
2014.10.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Оюутолгойн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна гэв

Бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт “Оюутолгой”-н санхүүжилтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд Оюутолгойд ногдуулсан байсан 130 сая ам.долларын татвараас 30 сая долларыг нь авахаар болсон нь 184 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг хөрөнгө оруулагч нарт үлдээсэн хэрэг болсон.

Түүгээр цалин, тэтгэврийг нэмэх боломж байсан хэмээн мэдэгдээд буй. Мөн энэ талаарх материалтай танилцахыг хүсч татварынханд хандахад “Нууц асуудал” хэмээн халгаагаагүй тухай хэлж буй.

Харин Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “Хуулийн хүрээнд асуудлыг тавих ёстой. Татварынхны хувьд Оюутолгойг татвараас чөлөөлсөн юм биш. Ингэх ч эрх мэдэл байхгүй” хэмээн эрс няцааж байгаа юм.

Тэгвэл энэ долоо хоногт дээрх асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг зохион байгуулагдахаар болжээ. Хэлэлцүүлэгт, төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллага, эдийн засагчид ч оролцож болох юм байна.

ШИНЭ МЭДЭЭ