С.Ганбаатар: З.Энхболд УИХ-ын эзэн биш заал зохион байгуулагч
УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт мэдээлэл хийлээ.
2014.10.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Ганбаатар: З.Энхболд УИХ-ын эзэн биш заал зохион байгуулагч

УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороогоор хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудалд нэгэнт байр сууриа илэрхийлсэн тул шинээр томилогдох сайд нар салбараа мэддэг мэргэжлийн хүмүүс байгаасай гэж хүсч байгаа гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм.

УИХ-ын бие даагчдын зүгээс өнгөрсөн долоо хоноги Оюутолгойн манай улсад  төлөх ёстой 130 сая ам.долларын татвар 30 сая ам.доллар болсон нь хууль бус хэмээн үзэж энэ талаар ажлын хэсэг ажиллаж байгаа гэдгийг мэдээлж байсан. Үүний дагуу ирэх Лхагва гарагт бие даагч гишүүдийн зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэтрэлтийн талаарх  ажлын хэсгийн мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Уг мэдээлэл өгөх ажлын хэсгийн хуралдаанд холбогдох мэргэжилтнүүд болон татварын байцаагч нар оролцох аж. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн асуудлаар мэдээлэл өгөхийг УИХ-ын дарга өмнө нь хоёр ч удаа хойшлуулж байсан бөгөөд одоо ч ийм дарамт ирж байгаа. З.Энхболд бол заал зохион байгуулагч болохоос УИХ-ын эзэн биш.

Тийм учраас бидний хийж, хэлэхийг минь заах эрхгүй” гэсэн юм. Бие даагч гишүүд ард түмнийхээ эрх ашгийн төлөө цаашид ч Оюутолгойн хууль бус үйлдлийн талаар дуугарч байх болно гээд хэзээ ч албан тушаал авч дуугаа хориулахгүй гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хэлэхийг хүсч байна гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ