Орон нутагт маш бага төсөв хувиарилсныг шүүмжлэв
хуулийн төслүүдийг хоёр дах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын бүх байнгын хороо, нам эвслийн бүлгүүдэд шилжүүлэв
2014.10.22
Орон нутгийн хөгжил

Орон нутагт маш бага төсөв хувиарилсныг шүүмжлэв

Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс  орон нутагт  маш бага төсөв хуваарилсныг шүүмжилж байв. Тухайлбал, нэг аймагт 13 төсөл хөтөлбөрийн дунд нийтэд нь зургаан тэрбум төгрөг  хуваарилсан нь учир дутагдалтай гэж байв. Энэ асуудлыг Ерөнхий сайд, хөрөнгө оруулалтын 1/4 орон нутагт шилжүүлэх зарчмын хүрээнд төсвийг  боловсруулсан гэж тайлбарлалаа.

О.Содбилэг: Ийм их баялаг үйлдвэрлэдэг иргэдийн амьдарч байгаа хотод 7,5-хан тэрбум төгрөгийн төсөвлөх нь шударга биш

Зэсийн үнийг улсын төсөвт хэдээр тооцож байгаа вэ? Манай эрдэнэт үйлдвэр хэдэн төгрөг төсөвт төвлөрүүлэхээр  байна вэ? Үүнтэй харилцуулаад Оюутолгой төслөөс хэдэн төгрөг төсөвт орох вэ?. Яагаад гэвэл Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт томоохон хэмжээний “нэмэр” оруулдаг. Гэтэл ийм их баялаг үйлдвэрлэдэг иргэдийн амьдарч байгаа хотод энэ жил гэхэд 7,5-хан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байна. Яаж ийм байж болох юм бэ? Өрийн асуудлыг тусад нь харж үзэхээр болжээ. Тусад нь ажлын хэсэг байгуулах хэрэгтэй байна аа Их хурлын даргаа. Мөн сангийн сайдгүйгээр төсвөө хэлэлцэж байгаа нь сонин байна. Сангийн сайд гэдэг хүн төсвийнхөө хариуцлагыг үүрдэг улстөрийн албан тушаал шүү дээ.

А.Бакей: Аймаг болгонд их ялгавартай хандсан байна

Вальютын ханш 10 төгрөгөөр өөрчлөгдөхөд төсвийн орлого 6,7 тэрбум төгрөгөөр өөрчлөгдөнө. Зэсийн үнэ 10 доллараар өөрчлөгдөхөд төсвийн орлого 900 гаруй сая төгрөгөөр өөрчлөгдөх жишээтэй. Энэ нь манай төсөв асар их эрсдэлтэй байгаа харуулж байна. Үүнийг хэрхэн тооцсон вэ?

Орон нутгийн хөгжлийн санд олгох хөрөнгө оруулалтын шилжүүлгийн хүснэгт энд байна. Би эдийн засагч хүний хувьд ойлгох гээд ойлгосонгүй. Аймаг болгонд их ялгавартай хандсан байна. Тодорхой аргачлал, шалгуур үзүүлэлт хэрэглээгүй байна. Хүн амын тоо, алслагдсан байдал, сумын тоо зэргийг харгалзах ёстой баймаар юм. Тухайлбал Баян-Өлгий аймгаас өөр нэг аймаг хүн амын тоогоороо 60 орчим хувь бага байхад орон нутгийн хөгжлийн санд 23 хувиар илүү төсөв нэмж төсөвлөсөн байх жишээтэй.

Б.Бат - Эрдэнэ: Хэнтий аймагт бүгд өнгөрсөн жилүүдэд хийгдээд эхэлсэн арга хэмжээ байна

Өнөөдөр улс орны эдийн засаг үнэхээр хүнд байдалд оржээ. УИХ –ын танхим, телевизийн сувгаар амьдрал сайхан байна гэх юм. Яг үнэндээ амьдрал хүнд байна. Тэрийг та бүхэн минь үзэх хэрэгтэй.  Ард түмэнд худлаа мэдээлэл өгч болохгүй. Хөрөнгө оруулалт хийгдэхээ огт болилоо. Гишүүд төсвийн тухай ирүүлсэн материал дээрээс өөрийнхөө аймгуудын асуудлыг хараад, яриад байна. Ирэх оны төсөлд Хэнтий аймагт нийт 19 арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж оруулжээ. Энэ дунд ганцхан барилгын материалын лабортори байгуулах гэдэг нь л шинэ зүйл. Бусад нь бүгд өнгөрсөн жилүүдэд хийгдээд эхэлсэн арга хэмжээ байна. Та нар яасан айхтар зальтай юм бэ. Эцэст нь энэ чинь үнэнд гүйцэгддэг байхгүй юу. Биеийн тамир спортын төсөв хангалтгүй байна. Азийн наадамд ямар үйл явдал боллоо. Латин Америкт болох олимпийн наадамд ийм байдалтай орвол амжилт гаргахгүй. Нийслэлийн захын гэр хороолол шиг хэцүү амьдралтай газар алга. Тэнд зам алга, гэрэл алга, хог нь овоорчихсон байна. Бодитой зүйл хийгээч ээ. 

Ж.Батсуурь: Дорноговийн хоёр сумын эрчим хүчний асуудлыг Би 10 жил ярьж байна. Алга

Эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй 4,5-хан сум байгаа юм. Үүний хоёр нь Дорноговийнх. Үүнийг сүүлийн 10 гаруй жил Би үүнийг ярьж байна. 2012 онд энэ хоёрын зураг төсвийн мөнгийг баталсан. Ямар зураг төсөв хийсэн, мөнгө нь хаашаа явсныг эрээд эрээд олдохгүй юм. Тэгээд дараагийхан ажил хийгдэхгүй байна. Энэ онд баараггүй хийнэ гэсэн. Алга л байна. Мөн эрүүл мэндийн салбарын барилгын ажлууд хаа сайгүй байна. Тухайлбал манай аймгийн Сайншанд хотод 50 ортой төрөх эмнэлэг барьж ажил нь эхлээд 3 жил боллоо. Гэтэл ашиглалтад ордоггүй. Энэ ямар учиртай вэ? Мөн Говьсүмбэр аймагт нэгдсэн эмнэлгийг өргөтгөх шаардлага байгаа.

ШИНЭ МЭДЭЭ