УИХ-ын гишүүд
2014.11.27
Улстөр

Эвтэй байх нь энэ улсын эрх ашиг

Засгийн газраас УИХ-д суудалтай бүх нам эвслүүдтэй хамтран ажиллах хүсэлтийг албан ёсоор хүргүүлж тусгай ажлын хэсэг байгуулсан.  Дээрх асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ Юуны төлөө эв нэгдэлтэй байх гэж байгаа вэ . Хүмүүсийн сайн, сайхан амьдралтай ,  ард иргэдийг ажлын байртай, орлоготой, болгохын төлөө л бид эв нэгдэлтэй байх ёстой.

УИХ-ын гишүүн С.Бакей “ Цөөхөн Монголчууд маань бусад дэлхийн улс орнуудтай харьцуулахад маш богино хугацаанд хөгжих боломж байна. Бидэнд баялаг, газар, хүний нөөц гээд бүх зүйл бий. Харин үүн дээр сайн менежмент, төлөвшсөн төр, эв нэгдэл л үгүйлэгдэж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ Сүүлийн 20-иод жилийн хугацаанд эв нэгдэл гэдэг зүйл улс төрийн талцах байдлаас болоод алдагдсан. Энэ байдаөл цаашдаа гүнзгийрэх шинжтэй байна.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа “ 76 гишүүд өөрсдөө намын амбициас салах хэрэгтэй. Улс орны удаан хугацааны эрх ашгаа бодох ёстой. Хоёр том гүрний дунд байдаг Монгол улс хөгжих боломжтой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ УИХ үндэсний хэмжээний гол гол бодлогуудад зөвшилцөлд хүрч гарын үсэг зурах хэрэгтэй. Үүнийг 10 жил ямар ч улс төрийн нам сонгуульд ялсан ч өөрчлөхгүй байхаар том баталгаат цоож зүүж өгөх ёстой.  

ШИНЭ МЭДЭЭ