Сайд нар тамгаа хүлээн авлаа
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
2014.12.10
Улстөр

Сайд нар тамгаа хүлээн авлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарим сайд нарт тамгыг нь гардууллаа.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монгол Улсын сайд М.Энхсайхан нарт тамгыг нь гардуулж, улсынхаа хөгжлийн өмнө тулгамдсан асуудлуудыг нэг танхим, багийн зарчмаар шийдвэрлэж, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ ёслолын дараагаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт тамгыг нь гардуулж, ажлын амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ