Хуулийн төслүүдийг батална
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.12.26
Улстөр

Хуулийн төслүүдийг батална

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д өргөн барьсан.

Эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийж, холбогдох байнгын хороодод нь шилжүүлсэн. Тэгвэл эдгээр хуулийн төслүүдийг ирэх долоо хоног гэхэд батлахаар болсон байна. Сонирхуулахад Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг 2013 оны нэгдүгээр сарын 17- нд УИХ-д өргөн барьсан бөгөөд 703 хоног өнгөрч  байгаа аж.

Харин Эрүүл  мэндийн даатгалын тухай  хуулийн төслийг 2013 оны  аравдугаар сарын 14-нд өргөн барьснаас хойш 819 хоног өнгөрчээ. Сүүлийн үед С.Ганбаатар гишүүнийг  нам байгуулах гэж байгаа , тухай мэдээлэл гарах болсон. Энэ нь ч үнэний ортой бололтой. Ямартай ч С.Ганбаатар гишүүн он гарахаас өмнө хуулиудаа батлуулж, нам байгуулах гээд нэлээд завгүй байх бололтой.

 

ШИНЭ МЭДЭЭ