Тавантолгой
2014.12.26
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Тавантолгойн асуудлаар байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүд Тавантолгойн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчийн талаар УИХ-ын 39 дүгээр тогтоол гэж бий. Тогтоолын дагуу явагдаж байгаа. Мөн Хятадын даргыг ирэх үеэр том хэлэлцээр хийсэн. Энэ нь аль бүс нутагт ямар замаар ямар боомтод хүргэж гурав дахь хөрш рүү гаргах вэ гээд бүх тариф, төмөр замын хугацааг шийдсэн. Таван толгойн ордтой холбоотой дэд бүтцийн шийдлүүд гарсан.

УИХ-ын С.Ганбаатар “Томоохон уул уурхайн салбарын бүтээн байгуулалтанд гэрээ хийх гэж байгаа бол хөндлөнгийн бие даасан шинжээчдийн дүгнэлтийг эхлэн оруулж ирэх ёстой. Эрдэмтэд Тавантолгойг геополитек, эдийн засаг , уул уурхайн инженерингийн хувьд ийм шийдлүүд байна гэдгээ гаргаж тавьсны дараа түүнийг тойрч улстөрчид ярина. Мэргэжлийн эрдэмтэд шинжээчдийн дүгнэлтгүйгээр Оюутолгойг хийснээс болж баларсан.Тавантолгой дээр мэргэжлийн дүгнэлт гаргах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ Монгол тал олборлолтоо хариуцна. Нэг үеэ бодвол энэ салбарт ажиллах үндэсний боловсон хүчинтэй болж чадсан. Зах зээл худалдан авах тал оролцож буй нь зүйтэй гэж бодож байна. Энэ төсөл явагдахад олон тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг Японы корпораци санхүүжүүлэхээр орж ирж байгаа. Одооны байдлаар зүйтэй хэм хэмжээ гэж үзэж байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ