УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.03.06
Улстөр
Б.Бат-Эрдэнэ золголт хийж явна
" Урт нэртэй хууль”-ийн улаан хамгаалагч, УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Цагаан сарын дараахан Хэнтий аймаг руугаа хөлгийн жолоо залсан. Тэрээр өөрийн төрсөн газар Өмнөдэлгэр сумаас эхлэн тойргийнхоо сонгогчдын уулзалтыг эхлүүлжээ.
Түүнийг ирсэн сургаар нутгийн иргэд. сонгогчид нь “Золголт хийнэ” хэмээн хадаг өвөртлөн сумын төв зорих болсон тул эрхэм гишүүн уулзалт-золголт гэсэн хослосон хэлбэртэйгээр сонгогчдынхоо санаа бодлыг сонсч яваа сурагтай.
Одоогийн байдлаар тэрээр Хурх. Батширээт, Биндэр, Дадал, Баян- Адарга. Норовлин, Баян- Овоо сум, Бэрх тосгонд ажиллаж байгаа юм байна. Байгаль орчны асуудлаар чанга дуугарч, хатуухан тэмцдэг түүнд сонгогчид нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бумбат гэдэг газар булгийн эхэнд уул уурхайн компани хайгуул, олборлолт хийх гэж байгааг дуулгаж, газар шорооныхоо төлөө хамтдаа тэмцэхийг санал болгожээ.
ШИНЭ МЭДЭЭ
Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ
2020.12.18
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17