Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журамд өөрчлөлт орууллаа
2015.08.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журамд өөрчлөлт орууллаа

Засгийн газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.

Цаа буга маллан тайгад  амьдарч байгаа, хөдөлмөрийн насны, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй цаатан иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн даатгалд 10 хувь, тэтгэмжийн даатгалд нэг хувиар тооцож, улсын төсвөөс нийгмийн даатгалын төв байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд улирал бүрийн эхний сард багтаан шилжүүлнэ.

Цаатан иргэний нийгмийн даатгалын шимтгэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган батлуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгалаа. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цаа буга маллан тайгад амьдардаг, хөдөлмөрийн насны 164 иргэн байгаа юм.  

 

ШИНЭ МЭДЭЭ