286 компанид мөнгийг нь олгох шийдвэрийг сангийн яам биш, Засгийн газар гаргасан
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.08.06
Эдийн засаг, Худалдаа

286 компанид мөнгийг нь олгох шийдвэрийг сангийн яам биш, Засгийн газар гаргасан

Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Төрийн ажил гүйцэтгээд мөнгөө авч чадахгүй байсан 286 компанид санхүүжилтийг нь вексель бичих замаар олгох болоод байтал УИХ-ын Төсвийн байнгын хорооноос шалгахаар болсон. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн байр суурь илэрч байна. Өнөөдөр (өчигдөр) л гэхэд компаниуд хэвлэлийн хурал хийж, дээрх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Ер нь вексель бичихийг зогсоох үндэслэлийг Байнгын хорооноос юу гэж тайлбарласан 6э?

-Үндсэндээ энэ бол 2015 оны улсын төсвийн хүрээнд шийдсэн зүйл шүү дээ. Өөрөөр хэлбэл, 2008-2014 онд төрийн захиалгаар үйл ажиллагаа явуулж, ажлын гүйцэтгэл нь 80-аас дээш хувьтай аж ахуйн нэгжүүдэд санх үүжилтийг нь вексель бичих замаар олгох шийдвэрийг УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газар гаргасан. Гэвч үүнийг зөвхөн Сангийн яам, Ж.Эрдэнэбаттай холбож тайлбарлах хандлага байна. Дээр дурдсанчлан нэгэнт УИХ-ын тогтоолын дагуу манай яам үүнийг хэрэгжүүлэх үүднээс бүх яаманд "Танай яаманд хамааралтай, улсын шинж чанартай хөрөнгө оруулалтууд ямар гүйцэтгэлтэй байгаа талаар санал боловсруулж өгнө үү" гэсэн санал тавьсан.

Үүнд бүх яам саналаа ирүүлснийг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд оруулсан нь Сангийн яам болохоос угтаа эл асуудал бүх яаманд хамаатай. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газарт ажиллаж байгаа бүх намын харьяалалтай сайд нар ярилцаж шийдвэрлэсэн. Гэтэл Төсвийн байнгын хороо дахин шалгах хэрэгтэй гэсэн.

Монголын эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан олон аж ахуйн нэгжид төр захиалж хийлгэсэн ажлынхаа санх үүжилтийг өгч чадахгүйгээс шалтгаалан үйл ажиллагаа нь доголдож байгаа. Энэ байдал тэдгээр компанид хөдөлмөр эрхэлж буй хүмүүс, ар гэрийн амьдрал, аж ахуйн нэгж үүдээс хэдийнэ хальж, цаашлаад арилжааны банк, санхүүгийн салбарт нөл өөлж байна. Санхүүжилтээ зуун хувь өөрөөсөө гаргаж, аливаа ажил гүйцэтгэдэг компани Монголд хэд байдгийг хэлж мэдэхгүй юм.

Ихэнх нь өндөр хүүтэй зээл авч, төрийн захиалгаар ажил гүйцэтгэчихээд санх үүжилтээ хугацаанд нь авч чадахгүй болонгуут зээлээ төлж чадахгүйд хүрч, ажилчдынхаа цалинг ч тавьж хүчрэхгүй болж байна. Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж буй нь ч үүнтэй холбоотой. Тиймээс ч үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх нэг гарц болгож, эхний ээлжинд төрийн захиалгаар хийсэн ажил нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 286 компанид мөнгийг нь олгох шийдвэрийг Сангийн яам биш, Засгийн газраас тогтоол гарган ажилласан юм шүү дээ.

-Төсвийн байнгын хорооны шалгалтад хуулийн хугацаа гэж бий юу. Ямар үндэслэл дэвшүүлж байна вэ?

-Хуулийн хугацаа байхгүй. Ямар ч байсан шалгалтын дүнг харж байж шийдвэр гаргана гэсэн чиглэлтэй байгаа. Үүнийгээ л түргэвчлээсэй гэж бодож байна. МАН- ын зургаан сайдыг Засгийн газраас гаргах тухай ярьж байгаа энэ үед вексельтэй холбоотой асуудлыг шалгахаар болсныг нэг талаас зөв гэж бодож байна. Яах вэ, шалгаж нягтлаг. Гэхдээ битгий удаашраасай. Жишээ нь, өнөөдрийн байдлаар хамгийн багаар бодоход 50 сая төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгж өдөрт 50 гаруй мянган төгрөгийн хүү төлж байгааг санах хэрэгтэй.

Тавантолгойн гэрээний төслийг шалгасан шиг сунжирвал аж ахуйн нэгжүүдэд хүлээлт бий болно. Шалгахдаа зөвхөн Сангийн яам гэлтгүй бүх яамнаас холбогдох мэргэжилтн үүдийг байлгах ёстой гэж бодож байна. Учир нь яамдын мэргэжилтнүүдийн гаргасан шийдвэр, дүгнэлтэд үндэслэн вексель бичсэн учраас шалгалтыг өргөн хүрээнд, богино хугацаанд хийх ёстой. Байнгын хорооноос компаниуд гомдол гаргаж байна гэсэн үндэслэл хэлж буй. Харин надад ямар ч компаниас гомдол, санал ирүүлээгүй.

АЛИВАА АСУУДЛЫГ УЛСТӨРЖҮҮЛЭХЭЭСЭЭ ИЛҮҮ АРД ТҮМЭНД ЯМАР ДАВУУ ТАЛТАЙГ ТООЦООЛОХ ХЭРЭГТЭЙ
-Нөгөө талаас эдгээр компанид мөнгийг олгох асуудлыг та Сангийн сайдын эрх мэдлээ ашиглан намаа санхүүжүүлэх гэж байна гэж шүүмжлэлтэй хандах нэг хэсэг ч байна.

-Магадгүй ойлголтын зөрүүтэйгээс ингэж бичиж байж мэдэх юм. Зарим хэвпэл мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж байгаа шиг Ж.Эрдэнэбат сонгуулийн зардлаа босгож, МАН санхүүжилт авсан зүйл огт байхгүй. Апиваа асуудлыг улс төржүүлэхээсээ илүү ард түмэнд ямар давуу талтай байгааг нь тооцоолох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нэг ч аж ахуйн нэгж мөнгө аваагүй. 80 гаруй аж ахуйн нэгжид вексель бичсэн ч тэр нь мөнгөжөөгүй. Мөнгөжөөгүй байгаа дээр нь түр зогсоосон учраас элдвээр хардаж, сэрдэх шаардлагагүй гэж бодож байна. Сангийн яамны мэргэжилтн үүд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Вексель бичнэ гэдэг нь гүйцэтгэлийг санхүүжүүлж байгаа нэг хэлбэр учраас Сангийн яам тавих ёстой шаардлагаа тавьж байна. Хөрөнгө оруупалтын гүйцэтгэл гэдэг утгаараа тухайн компани хүлээпгэж өгсөн актаа зуун хувь бүрдүүлж, салбарын яамнаас гаргах дүгнэлт мөн бүрдүүлсэн байх ёстой.

-Сангийн яам аж ахуйн нэгж үүдийн нэрс болон бусад мэдээллийг нууцалсан гэх яриа бас байна.

-Нуусан юм огт байхгүй ээ. Сүүлд хэвлэлийн хурал хийхдээ Засгийн газрын тогтоопд дурдсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг хэвлэж өгсөн. Мөн Сангийн яамнаас тэдгээр аж ахуйн нэгжид ямар шаардлага тавьж байгааг сэтгүүлчдэд хэвпэж тараасан. Засгийн газрын энэ тогтоол нууц биш. Энд яригдаж буй 286 аж ахуйн нэгж эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, батлан хамгаалах гээд бүхий л салбарт хамаарах ажил хийсэн.

Тэдгээрээс аль нэг салбарыг онцгойлж үзсэн зүйл байхгүй. Миний бие эдгээр аж ахуйн нэгжийн удирдлагуудаас бараг хэнтэй нь ч уулзаагүй. Бараг гэж хэлсэн нь усжуулалтын хэд хэдэн компанийн захирал надтай ирж уулзан, худаг гаргасан мөнгөө авах шаардлагатай байна гэж байсан. Тухайн үед нь би нэг ийм төрлийн арга хэмжээ авах байх, салбарын яамандаа ажлын гүйцэтгэлээ танилцуулж, саналаа тавих ёстой гэж хэлж байсан.

Засгийн газрын тогтоол гарсны дараа би яаман дээрээ хэвлэлийн бага хурал зарлаж, вексель бичих гэж байгаа тухай мэдэгдсэнийг санаж буй биз дээ. Тэрхүү хэвлэлийн бага хурал үндсэндээ зарын шинж чанартай байсан. Үүнийг би тухайн үед ч онцолсон. Яагаад гэвэл, тэдгээр аж ахуйн нэгжийн дийлэнх нь Засгийн газрын тогтоолын дагуу вексель бичих болсныг мэдээгүй байсан юм. Магадгүй зарим нь сураг ажиг тавьж, бага зэрэг мэдээлэлтэй болсон байсныг үгүйсгэхгүй.

-Вексель бичсэнээр төдий хугацаанд тийм үр дүнд хүрнэ гэж хэмжих нэгжтэйгээр тооцсон зүйл бий юү?

-Зуун хувийн гүйцэтгэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд мөнгөө авчихвал өрөө дарж, цалин мөнгөө олгож, дараагийн үйл ажиллагаандаа орох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Ажлын гүйцэтгэл нь 80-аас дээш хувьтай аж ахуйн нэгжүүд ч мөн өрөө дарж, цалин, бусад зардлаа санх үүж үүлж, үлдсэн ажлаа гүйцээх бололцоо бүрдэнэ гэж Засгийн газар үзсэн. Тиймээс ч вексель бичих шийдвэр гаргасан.

Ер нь яагаад өнөөдөр манай эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байдалд орчихов, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдоод байгаагийн шалтгааныг олон талаас нь харах хэрэгтэй. Гадаад, дотоод янз бүрийн хүчин зүйл байна. Бид ядаж дотоод дахь сөрөг нөлөөллийг бууруулж чадвал эдийн засагт тодорхой дэмжлэг болох юм. Тухайлбал, аж ахуйн нэгж, компаниуд төрийн өмнөөс гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнийхээ төлбөрийг авч чадахгүйгээс болж үйл ажиллагаа нь доголдож эхэлснийг засаж, залруулахын тулд вексель бичих шийдвэрт хүрсэн.

 

ШИНЭ МЭДЭЭ